Friday, December 4, 2009

Ноос ноолууран эдлэлийг зөв арчилах



Хувцас гээд ярихаар түүнийг цэвэрлэх, хадгалах тухай асуудал салшгүй хамт явж байдаг билээ. Энэ удаад ноос ноолууран эдлэлийг хэрхэн арчилах тухай бяцхан зөвлөмж өгье. Ноос ноолууран эдлэлийг зөв арчилж цэвэрлэвэл улам зөөлөрдөг гэнэ шүү.

-Ноос ноолууран эдлэлийг дотор талыг урвуулж угаах ба хадгална.

-Ноос ноолууран эдлэл угаадаг зориулалтын угаалгын бодис хийсэн бүлээн усанд угаавал сайн. Жишээ нь нялх хүүхэд усанд оруулах хэмийн усанд хийж дэвтээнэ.

-Үрж угаах буюу мушгиж огт болохгүй. Угаахдаа хир буртагийг нь арилтал зөөлөн базна. Харин 30 хэмийн усанд гараар угаана.

-Угаалгын бодисыг бүрэн арилтал цэвэр усаар сайтар зайлна.

-Усыг нь базаж авна. Мөн угаалгын машинаар зөөлөн сэнсдэж хатааж болно. Цайруулагч болон химийн бодис хэрэглэж болохгүй.

-Дэлгэж хатаана. Ноолууран эдлэлийг нойтон чийгтэй байхад нь хатаах болон сунгаж огт болохгүй. Хэрэв чийгтэй байхад нь сунгаж, хатаавал буцаж хэлбэрт нь оруулах ямар ч боломжгүй.

-Нарын гэрэлд мөн халаагуурын шууд тусгалд бүү тавь.
Ердийн индүүгээр индүүдэж болохгүй. Харин сайн чанарын уурын индүүгээр эдлэлийг дотор талаас нь "Уураар жигнэн" эдлэлээсээ нэг см орчим хөндий зөвхөн уураар нь индүүднэ.

Буцах

Wednesday, December 2, 2009

Өөрийгөө хүндэлдэг хүн чанартай гутал өмсдөг

“Өөрийгөө хүндэлдэг хүн чанартай гутал өмсдөг” хэмээх бичигдээгүй хууль хэзээнээс мөрдөгдөж эхэслнийг хэн ч мэддэггүй. Гэхдээ л таны шүүгээн дэх хамгийн чухал зүйл бол гутал. Бүсгүйчүүд бусдыг харц гүйлгэн харахдаа гутлыг онцлохоо мартдаггүй. Тиймээс ч эр хүний хувцас загварын хамгийн чухал хэсэг бол гутал. Хэрэв та гутлын ертөнцийн нууцыг хараахан тайлж амжаагүй бол танд доорх зүйлсийг зөвлөе.