Monday, December 7, 2009

Дээд боловсролын тулгамдсан асуудлууд

Алтангадас Ассоциацаас цуврал болгон зохион байгуулдаг хөгжлийн чуулган “Дээд боловсролын тулгамдсан асуудлууд” сэдвийн дор амжилттай болж өнгөрлөө. Чуулганд сонирхолтой илтгэлүүд тавигдсанаас товчлон нийтэлж байна.

УИХ-ын гишүүн З.ЭНХБОЛД: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БОДИТ ДҮР ТӨРХ
Өнөөдөр манай улс 2.5 сая хүн амтай атал их, дээд сургууль, коллежийнх нь тоо 178 гарчихжээ. Гэтэл 4.5 сая хүн амтай Колорадо муж улсад ердөө 25 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр манай их, дээд сургуулиуд нэгдэж, хүчтэй, цөөн тооны, чанартай болох хэрэгтэй болж. Сургуулиуд компьютеруудаа, номнуудаа, эд хогшлоо нэгт¬гэж, хүчирхэг болох шаардлагатай бай¬на. Хэдий тооны хүн амд хэдэн их, дээд сур¬гууль ноогдвол зохистой байдаг талаар оновч¬той харьцаа хөгжилтэй орнуудад бай¬даг л байх. Бид заавал энэ харьцааг бодож олох шаардлага үгүй. Оновчтой харьцааг олж мэдээд, энэ чиглэлд орох нь зүйтэй. Тоо¬ноос чанарт шилжих хуулийн дагуу сургуу¬лиудын чанар сайжирч, чанараар өрсөлддөг болно.

Яах гэж сургуульд ордог вэ?
Гадаадад бол өөртөө хөрөнгө оруулалт хийж, цалин мөнгө, ашгаа өсгөхийн тулд дээд боловсрол эзэмшдэг. Тухайлбал, өнөө¬дөр би 100 долларын цалин авдаг, хэрэв дээд боловсрол эзэмшээд мэргэжлээрээ ажиллавал миний цалин 300 болж өснө, сургуулиа төгсөөд 2 жилийн дотор энэ мөнгөө нөхөж бо¬лох учир өнөөдөр 300 дол¬ларын зээл аваад сурч болох нь… гэх мэт тооцооллыг хүн бүр хийдэг. Ерөөс дээд боловс¬рол эзэмших гэдэг дээр маш ойлгомжтой зах зээлийн зарчим үйлчилдэг, яг л бизнес шиг. Харин манайд яах гэж дээд боловсрол эзэмшдэг вэ? Янз бүр байдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ихэнх нь дипломтой болохын тулд, хүнд үзүүлэх юмтай байхын тулд л дээд сургуульд ордог. УБИС, МУИС төгсчихөөд Солонгост хар ажил хийхээр явж байгаа олон хүнийг би мэднэ. Эцэг, эхээрээ төлбө¬рөө төлүүлчихдэг учир энэ хөрөнгө оруулалтанд зарцуулсан мөнгөө эргүүлээд хэзээ олох, яаж олох, ямар ажил хийж олох вэ гэж санаа зовдоггүй. Бас нэг хэцүү асуудал бол төрийн сангийн зээлийг цайруулдаг явдал. Уг нь хэрэгтэй хүмүүстээ олгогдоод, эргэж төлөгдөөд, дараагийн хүмүүст сургалтын зээл болж очих ёстой мөнгө. Гэтэл угаасаа сонгуу¬лийн өмнө цайруулчихдаг учир хэн ч “Би авсан зээлээ цалингаасаа төлөх ёстой, ингэхийн тулд ажилтай байх ёстой, ажилд орохын тулд сайн сурах хэрэгтэй…” гэж санаа зовдоггүй. Өнөөдөр оюутнууд гудамжинд гараад жагсаад байгаагийн гол шалтгаан энэ шүү дээ. Бүх хүн төрийн сангийн зээлээр сурах ёстой, дараа нь үүнийгээ хүчингүй болгуулах ёстой гэсэн ойлголт суучихсан. Тэгэхээр энэ хандлагыг өөрчилж, хариуцлагаа ухамсарладаг байдлыг нэмэгдүүлэх ёстой юм.

Сургуулиуд үнэлгээ хийдэггүй
Хөгжилтэй орнуудад бол их, дээд сургуулийг маш олон шалгуураар үнэлдэг. Төгсөгчдийнх нь хэдэн хувь нь ямар хуга¬цаанд ажилтай болж байна, ямар цалин авч байна, ажлаа хийж чадаж байна уу, харилцааны соёл, ёс суртахуун, мэргэжлийн чадвар нь ямар байна… гэх мэт олон нарийн үзүүлэлтээр үнэлгээ хийгээд шилдэг сургуулиудыг шалгаруулж эрэмбэлдэг. Сурагчид аль сургуульд, ямар мэргэжлээр элсэх вэ гэдгээ шийдэхийн тулд энэ жагсаалтыг хардаг. Учир нь сайн сургуулийг төгсвөл ажлын байр олдоцтой, цалин нь өндөр. Тухайлбал, миний төгссөн Denver University (DU) л гэхэд дэлхийн шилдэг сургуулиудын 44-рт бичигдсэн тэр жилдээ төлбөрөө 10 хувиар нэмсэн байсан. Харин Монголд ийм үнэлгээ хийдэггүй, ямар нэгэн тоо, статистик гаргадаггүй.

Сургууль болон төгсөгчдийн холбоо сул
Барууны орнуудад энэ холбоо маш хүчтэй. Тухайлбал, надад саяхныг хүртэл ажилд орох саналууд и-мэйлээр ирсээр байсан. DU-г төгссөн бүх төгсөгчдийг online database-д бүртгэдэг. Би Монголд ажилтай болсон гэдгээ энэ санд орж бүртгүүлээгүй байсан учир надад ажлын саналууд явуулаад байсан юм. Сургууль, болон төгсөгчдийн холбоо ийм л байх хэрэгтэй. Их, дээд сургуулиудын зорилго бол төгсөгчдөө ажилтай болгох. Манайх шиг төгсгөсөн болгоод, диплом өгөөд “хаях” биш.

Хөдөлмөрийн зах зээл болон дээд боловсролын системийн уялдаа
Би хөдөлмөрийн зах зээл болон оюутнуу¬дын сурч буй салбаруудын хооронд уялдаа гар¬гах гэж үзсэн юм. Гэвч тухайн салбарын аж¬лын байрны багтаамж болон тухайн чиглэ¬лээр суралцаж байгаа оюутнуудын хоо¬ронд ямар нэг уялдаа харагдсангүй. Тухайл¬бал, худалдааны салбарт нийт ажил¬лагс-дын 14.1 хувь нь ажилладаг байхад нийт оюутнуудын ердөө 5 хувь нь энэ чиглэлээр суралцаж байх жишээтэй. Яаж ажил¬тай болно доо гэж бодогдохоор тэнцвэр¬гүй байдал харагдаж байна. Тэгэхээр мэр¬гэж¬лээ сонгох гэж байгаа хүн энэ хандлага, харьцааг урьдчилан харж, Би энэ мэргэжлээр сурвал төгсөөд ажилтай байж чадах уу, надад ажлын байр байна уу гэдгээ төсөөлөх хэрэгтэй юм. Эдийн засгийн бүтэц, салбарууд огцом өөрчлөгдөхгүй л бол энэ хандлага хад¬галагд¬саар байх болно. Тэгэхээр их, дээд сургуулиуд ч гэсэн ямар мэргэжлээр болов¬сон хүчин бэлтгэвэл ирээдүйд төгсөгчид нь ажилтай байж чадах вэ, хүмүүс ихээр суралцах вэ гэдгийг бас төлөвлөж, бизнес төлөвлөгөө боловсруулах хэрэг¬тэй юм. Ажлын байр нь байхгүй тийм мэргэ¬жил, чиглэлээр хүмүүсийг бэлтгээд хэнд ч хэрэг¬гүй шүү дээ.

Сургалтын төлбөр-Цалин
Америкт дээд боловсролтой хүн жилд дор хаяж 30.000 долларын цалин авдаг. Мастерын зэрэгтэй бол үүнээс ч илүү авна. Мастер болохын тулд 2 жилийн төлбөрт дунджаар 30.000 доллар төлнө. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтаа нэг жилийн дотор цалингаараа нөхөж болж байна гэсэн үг. Сургалтын төлбөр, цалин хоёрын хооронд ямар хамаарал байж болохыг КТМС дээр тооцоолоход төгсөгчид нь жилд дор хаяж 3000 долларын цалинтай бол КТМС-ийн төлбөр мастерийн хөтөлбөрт 6000 доллар байж болох жишээтэй. Харин одоо төлбөр ямар байгаа билээ? Сайн төгсөгчийн хоёр сарын цалингийн хэмжээтэй л тэнцэх мөнгө байгаа. Ийм харьцаатай, ханштай байхад яаж дээд боловсрол өөрөө үнэ цэнэтэй байх вэ дээ. Ер нь бол манай боловсролын систем нь сургуулиа ч бэхжүүлж, чадалтай болгодоггүй, дөрвөн жил сурсан хүүхдээ ч бал¬лаад хаячихдаг, эргээд хөдөлмөрийн зах зээ¬лээ ч гаж болгочихдог, цаашлаад эдийн засагтаа хор хөнөөлтэй ийм тогтол¬цоотой болчихсон байгаа. Тиймээс их, дээд сургуулиуд цөөхөн, сайн, хүүхдүүдийг үнэхээр хэрэгцээтэй мэргэжлээр нь сургаад, өрсөлдөх чадвартай болгож төгсгөөд, төлбөртөө ахиухан мөнгө авбал хэн хэндээ ашигтай байгаа юм. УИХ-ын гишүүн З.Энхболдын илтгэл дуусахад асуулт, хариултын үе эхэлсэн юм. Бид сонирхолтой бөгөөд тус илтгэл¬тэй давхардаагүй асуулт, хариултыг түүвэрлэлээ.

- Тухайлбал урлагийн сургууль энэ бизнесийн төлөвлөгөө, тооцоог хэрхэн хийх хэрэгтэй вэ?
- Театр, урлагийн мэргэжлийн хүн шаардлагатай байдаг театр, кинокомпа¬ни, хамтлаг, чуулга хэд билээ, тэдний болов¬сон хүчний хэрэгцээ нь ямар байна, хэзээ, хэд нь тэтгэвэрт гарах вэ, хэдэн жилийн дараа ямар мэргэжилтнүүд хэрэг¬тэй болж, эрэлт нь өсөх вэ... гэх мэтээр судлаж, тооцож байж боловсон хүчнээ бэлтгэвэл дипломтой ажилгүйчүүдийг бэлт¬гэх¬гүй шүү дээ.

- Оюутны сургалтын зээл дээд боловсролын салбарт маш чухал үүрэгтэй. Харин манайд ер явахгүй юм. Яаж зохицуулах хэрэгтэй вэ?
- 1992 оноос хойш олгогдсон 8 гаруй тэрбум төгрөгийн сургалтын зээлийг сонгуулийн өмнө тэглэчихсэн. Энэ бол буруу. Ингэснээр сургалтын төрийн санг тэр чигээр нь балласан. Үүний¬гээ болих хэрэгтэй. Хоёрт, миний бодлоор энэ зээлийг үнэхээр чадалтай, чадвартай хүүхдүүдэд нь өгдөг болох хэрэгтэй. Манайхан орлогын чадваргүйд нь өгчихдөг. Үүний оронд улс оронд хэрэгцээ шаардлагатай мэргэжлээр сурч байгаа, мөн тухайн сургуулийнхаа шалгалтанд тэнцэж, эрх авсан хүмүүст өгөх хэрэгтэй. Хуулиа өөрчлөх ёстой. Нэгдүгээрт, конкурсыг сургууль биш, хөндлөнгийн байгууллага тасралтгүй авдаг болог. Сургуулиуд зөв¬хөн босгоо тогтооно, түүнд нь тэнцсэн хүн сургуульд орно. Хоёрт, эдийн засагт ирээдүйд хэрэгцээтэй, зайлшгүй шаард-лагатай мэргэжилтнүүдийнхээ чиг¬лэл, тоог гаргаад энэ салбарт сурал¬цах, чадварлаг, гарцаагүй ажилтай байх, цалингаасаа зээлээ төлж чадах, хариуц¬лагаа ухамсарладаг тийм хүүхдүүдэд зээл олгох замаар Сургалтын төрийн сан¬гийн зээлээр эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөө удирдаж болно.

БСШУЯ-ны газрын дарга Р.БАТ-ЭРДЭНЭ: ДЭЭД БОЛОВСРОЛ: ХӨГЖИЛ, ХАНДЛАГА
Энэ илтгэлээрээ би дээд боловсрол гэх ойлголт чухам хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж ирсэн, цаашдын хандлага нь ямар байгаа талаар ерөнхийд нь нэгтгэлээ. Юун түрүүн дээд боловсролын хөгжлийн хандлагуудад та бүхний анхаарлыг хандуулья. Дээд боловсрол нь хөгжлийнхөө явцад 4 үе шатуудыг туулжээ.

1. Elitism. Энэ нь дээд боловсрол бол ариун, гэгээлэг цөөн хүмүүст зориулагдсан зүйл, бусдад нь хүртээлгүй гэж ханддаг байсан үе.
2. Reconstructionism. Дэлхий даяар аж үйлдвэржилт хөгжиж, ажиллах хүч ихээр шаардагдах болсноор дээд боловсрол нь олон нийтийг хамрах шинжтэй болж ирсэн.
3. Reductionism. Энэ үед дээд боловсролын салбарт төрийн оролцоо аль болох бага байх хандлага газар авсан. Ялангуяа санхүү, хөрөнгө оруулалт, шууд оролцооны хувьд төрийн оролцоо буурч, их, дээд сургуулиуд харьцангуй бие даасан шинжтэй болж ирсэн.
4. Entrepreneurship. Үндсэндээ одоогийн үе гэхэд болно. Их, дээд сургууль бол өөрөө орлого олох чадвартай, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх бүрэн бололцоотой зүйл. Их, дээд сургуулиуд мэдлэг үйлдвэрлэдэг, төгсөг¬чид бол энэ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэсэн зарчим үйлчлэх болсон.

Манай улс ч энэ хандлагад ерөнхийдөө шилжсэн. 1993 оноос хойш дээд боловсрол төлбөртэй болж эхэлсэн бөгөөд 1995-1996 онуудад хүмүүс үүнийг ойлгож, дээд боловсрол төлбөртэй байхыг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Ийнхүү төлбөртэй болгосноор хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлсэн бөгөөд судалгаанаас үзэхэд дээд боловсрол эзэмших гэсэн эрмэлзэл улам бүр нэмэгдсээр байгаа юм.
Дээд боловсролыг санхүүжүүлэх нь хөрөнгө оруулалт уу, нэмэлт зардал уу?
Боловсролын салбар бол бусад бизне¬сийн нэгэн адил нийт хөрөнгө мөнгөний тө¬лөө өрсөлдөж байгаа салбар юм. Өөрөөр хэлбэл хүмүүс хүнс, хувцас, тавилга, үл хөдлөх хөрөнгө зэргийг авах уу, эсвэл боловсролд мөнгөө зарцуулах уу гэж сонголт хийдэг. Мөн их, дээд сургуулиуд хоорондоо, сүүлийн жилүүдэд гадны сургуулиуд манай зах зээлд нэвтэрч, өрсөлдөж байна. Үүнээс гадна манай их, дээд сургуулиуд интернэтээр зэвсэглэсэн гадаадын сургуулиудад зах зээлээ алдаж байгаа. Товчхондоо бол сургууль гэдэг бол анги, хана, ширээ, сандлаар хязгаарлагдахаа больсон. Зайны сургалт бол бодит зүйл болсон бөгөөд зайны сургалт явуулдаггүй их, дээд сургуулийг дээд боловсролын байгууллага гэж хэлэхэд учир дутагдалтай болжээ. Тэгэхээр манай сургуулиуд их олон өөрчлөлт, хөгжлийн шинэ хандлагуудад дасан зохицох, даган өөрчлөгдөх хэрэгтэй болоод байгаа юм. Тухайлбал, зарим нэгээс нь дурдвал:

• Сургалт гэдэг бол лекц, ном, дэвтэр ерөөс биш. Харин дадлага, хэрэглээ.
• Техникийн боловсролтой ажилтны эрэлт улам бүр өссөөр байгаа, цаашид ч өсөх хандлагатай болж байна.
• Он-лайн үйлчилгээгээр үйл ажиллагаа¬ныхаа зардлыг бууруулах асар боломжууд нээгдэж байгаа. Хичээл сонголтоос эх¬лээд бүртгүүлэх, лекц авах, шалгалт өгөх, дүнгээ сонсох гэх мэт.
Энэ бүхнээс харахад ямартай ч дээд боловсрол бол халамж биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Дээд боловсрол эзэмших нь орлогын баталгаа биш болчихсон шүү. Харин түүнийг амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаагаар орлого тодорхойлогдож байгаа. Эцэст нь дүгнэхэд мэдлэгт суурилсан эдийн засгаас өөр эдийн засагтай байх үндэс, боломж огт үгүй болсон. Цаашид дээд боловсролын эрэлт хэрэгцээ улам их өснө. Илүү их чанарыг эдийн засаг, амьдрал өөрөө боловсролоос шаардах болно.

НХХЯ-ны Хөдөлмөрийн зах зээлийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.ХАДХҮҮ: ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ

Дээд боловсролтой хүмүүс ажилгүйчүүдийн эгнээг тэлж байгаа нь үнэхээр санаа зовоох асуудлын нэг болчихоод байгаа билээ. Би энэ илтгэлээрээ хэд хэдэн судалгаагаар одоогийн хөдөлмөрийн зах зээлийн бүтэц хэрхэн эвдэрчихсэн, зохисгүй байгааг харуулахыг зорьлоо. Бид хамгийн өсөлттэй байгаа салба¬рын нэг болох барилгын салбарын ажлын байрны захиал¬гыг судалсан юм. Судалгаанаас үзэхэд дээд боловсролтой 49 төгсөгчид 1 ажлын байр оногдож байхад мэргэжлийн дунд боловс-ролтой 1 төгсөгчид 2.6 ажлын байр, харин мэргэжлийн анхан шатны боловсролтой 1 төгсөгчид 3.8 ажлын байр оногдож байна Зөвхөн үү¬нээс харахад дээд боловсролтой гэхээсээ илүү мэргэжлийн ажилтан хэрхэн хэрэгтэй нь хараг¬даж байгаа юм. Үүнээс гадна уул уурхайн салбар, аялал жуулчлалын салбарт яг ийм дүр зураг ажиглагдсан. Уул уурхайн компаниудад дээд боловсролтой орчуулагч, инженер биш, олборлох үйлдвэрлэлийн мэргэжлийн ажил¬тан, аялал жуулчлалын салбарт хэл¬мэрч, орчуулагч, менежер биш, харин аж ахуйн ажилтан, үйлчлэх ажилтнууд илүү хэрэгцээ¬тэй байгаа юм. Эцэст нь дүгнэхэд, мэргэжилтэй ажилчдын эрэлт их байхад тухайн мэр¬гэж¬лээр хүмүүс сурахгүй байгаа, мөн ажил мэргэжилгүй хүмүүсийн тоо олширсоор байна. Өө¬рөөр хэл¬бэл мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоо алдагдчихсан, дээд боловсролтой залуучууд ажилгүйчүү-дийн эгнээг тэлж байгаа нь өнөөгийн дүр зураг. Хөдөлмөрийн зах зээл хурдан өөрчлөгд¬дөггүй. Тиймээс энэ гаж байдлыг бодлогын түвшинд, цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Бид энэ талаар Солонгос улс 1970-80-аад онд ТМС-үүдийг олноор байгуулж хөг¬жүүл¬сэн туршлага байдгийг судалж, сура묬цах хэрэгтэй шиг санагддаг. Мөн career guidency гэж ойлголт бий. Ямар мэргэж¬лээр суралцвал ирээдүйд ажлын байр нь баталгаатай, ирээдүйтэй, бас тухайн хүүхдэд тохирох вэ гэдгийг нь ойлгуулж, зөвлөж өг¬дөг ийм зүйлийг хөгжүүлэх нь чухал болоод байна.

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн захирал Д.БАТЖАРГАЛ: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЖИШИГ
Дээд боловсролын байгууллагыг гурван үзүүлэлтээр голлон авч үздэг.

1. Өмчийн хэлбэр
2. Чанар
3. Зэрэглэл

Зэрэглэл
Дэлхийн нийтлэг зэрэглэл бол 12 жилийн сургалттай Ерөнхий боловсролын + 2 жилийн сургалттай сертификатын + 2-оос доошгүй жилийн сургалттай дипломын буюу бакалаврын + 3-с доошгүй жилийн сургалттай докторын гэсэн зэрэглэл тогтоож байна. Манай улс энэ жишигт орчихсон байгаа. Гэхдээ зарим мэргэжлүүд, тухайлбал, нягтлан бодох бүртгэл, анагаах ухаан, архитекторын мэргэжлүүд энэ стандарт руу ороогүй яваа.

Өмчлөл
Манайд гадаадын сургуулиудын нэгэн адил улсын, хувийн, мөн нийгэмд үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага /ТББ/ хэлбэ¬рийн дээд сургууль ч бий, тухайлбал СЭЗДС. Хэрэв СЭЗДС-ийн өмчийн эзнийг олох гэвэл олдохгүй гэж хэлж болно. Хувийн ч биш, улсын ч өмч биш. Менежментийн хувьчлал¬аар тус сургуулийн өмч, эд хөрөнгийг 30 жилийн хугацаанд одоо тухайн сургуу¬лийг авч яваа менежментийн багт түрээс¬лүүл¬сэн гэж ойлгож болно. Гэхдээ хязгаарлалтууд¬тай. Жишээ нь, 30 жилийн хугацаанд аш¬¬гийн төлөө үйл ажиллагаа явуулахыг дүр¬мээр нь хориглосон байдаг, мөн өөрөө татан буугдах ёсгүй, дүрмээ ТӨХ-ны зөвшөө¬рөлгүйгээр өөрчилж болохгүй гэх мэт хязгаарлалтууд бий. Нэгэнт өмчийн эзэн нь тодорхойгүй юм чинь хариуцлагыг хэн хүлээх вэ? Хариуцлагыг удирдах зөвлөл хүлээ-дэг. Энэ удирдах зөвлөл нь нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, ний¬гэмд үйлчилгээ үзүүлэх захирлыг томил¬но. Өөрөөр хэлбэл захирлыг улсаас томилдог¬гүй. Ийм болмогц сургууль илүү алсыг хар¬сан үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа юм. Сургууль хэрэв ашигтай ажиллавал хэн нэгэнд ногдол ашиг хуваарилахгүй, гагц¬хүү сургуулийн материаллаг баазыг сайжруулах, багш, оюутнуудад хөрөнгө оруулах ёстой. Тухайлбал бид энэ жил 120 сая гаруй төг¬рөг-өөр Монголд одоохондоо хаана ч байх¬гүй e-school хөтөлбөр хэрэгжүүлж эхэл¬сэн. Маш хүчтэй техник, технологитой, багш бү¬хэн өөрийн гэсэн laptop-той, түүгээ¬рээ дам¬жуулан интернэтээр хичээл заах бо¬ломж бүрдэж байгаа.

Чанар
Дээд боловсрол бол A, B, C... дүн авах биш, харин сурсан мэдлэгээрээ байгууллагын өмнө, нийгмийн өмнө, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадварт суралцах шүү дээ. Тиймээс боловсролын чанар маш чухал. Чанарыг бий болгох нэг зүйл бол стандартчилал. Бид магадлан итгэмжлэл гэж 1997 оноос хийж эхэлсэн, одоо 100 гаруй их, дээд сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн. Стандартыг тогтоосноор “Бид юу хийх хэрэгтэй вэ” гэдгийг сургуулиудад тодорхой болгож өгч байгаа юм. Сургуулиуд үүнийхээ дагуу өөрсдийгөө дүгнээд тайлангаа өгнө, хөндлөнгийн байгууллага үүнийг нь хянан шалгана гэсэн үг. Манай сургууль одоогоор мэргэжлийн 6 чиглэлд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэж байна. Уг нь жил бүр 20-иод мянган хүн эдийн засаг, бизнес, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр төгсөж байгаа. Гэтэл ямар ч байгууллагад сайн менежер, нягтлан хэрэгтэй байна гэсэн судалгаа гарсаар байна. Энэ бол стандартаа сайжруулахгүй бол болохгүй байна гэсэн үг. Бид энэ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийхдээ Хойд Америкийн стандарт дээр ганц хоёр монгол хүчин зүйлийг нэмээд л хуулчихсан. Стандарт тогтооно гэдэг нь ямар хичээл үзэхийг нь заахгүй. Харин “Зах зээлээ, ажил олгогч нараа, оюутнуудаа, төгсөгчдөө сайн судал, тэдэнтэйгээ байнга холбоотой бай, сайн ярилц, зөвшилц” гэсэн ийм механизмыг бүрдүүлэхэд л чиглэсэн. Ямартай ч манай улсын боловсролын системийн шинэчлэл хойд, урд хоёр хөршөөсөө нэг их хоцроогүй, зарим талаараа өмнө нь ч алхаж яваа, гэхдээ суралцах зүйл маш их байгаа юм.

Ийнхүү чуулганд тавигдах ёстой байсан илтгэлүүд дуусч, хаалтыг УМХА эрхэлсэн сайд, Ассоциацийн тэргүүн Д.Дорлигжав хийн, мөн өөрийн санал, бодлыг илэрхийлсэн юм. Тэрээр “Англи хэлийг төрийн албан ёсны хоёр дахь хэл болгох тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсан. Боловсролын яам энэ чиглэлээр холбогдох зүйлсийг боловсруулж, бэлтгэж байгаа. Эцсийн дүндээ манай залуучууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хамгийн гол арга бол энэ. Зүгээр нэг англиар утсаар яриулж сургах, эсвэл ном цээжлүүлэх гээд англи хэл заагаад байгаа юм биш шүү. Боловсролын байгууллагууд, багш нар онцгой анхаарч, ач холбогдол өгөх хэрэгтэй” гэж байлаа. Мөн сүүлийн 15 жилд боловсролын салбарт огт өөрчлөгдөөгүй, 15 жилийн өмнө ямар байсан, яг тэр чигээрээ байгаа зүйл бол сургалтын арга барил гэдгийг онцлон хэлж байсан юм. Одоогийн лекц уншаад л, ном цээжлүүлдэг “цутгах” арга барилыг шүүмжлээд хөгжилтэй орны сургуулиудын багш нь сэдэв өгдөг, оюутан өөрөө олж хайж уншдаг, бие даан судалдаг, өөрийн гэсэн дүгнэлт, ойлголтыг өөрөө хийж авдаг зэрэг сайн чанаруудыг дурьдаж, арга барилаа яаралтай өөрчлөх шаардлагатай байгааг онцолсон юм

7 comments:

  1. хүн бүрт сайн, шинэ Aasimah Aadila зээлийн компанийн захирал нь ТУЗ-ийн одоогоор гарч бидний бүх өндөр хүндэтгэх өргөдөл гаргагчид зээл 2% -ийн хүүтэй, энэ шинэ жил танд бид та нараас хэрэгтэй санхүүгийн needs.All хангаж өгч байгаа талаар зарим нэг мэдээлэл юм та хэрэв та сонирхож байна. Ямар ч хэлбэр нь хураамж, stress.There бага онлайн факс Цалин буусан өдөр цалингаа зээл нь хурдан, үргэлж бэлэн шийдэл юм.
    Муу зээлийн Цалин буусан өдөр цалингаа зээл Хэрэв та ийм эмчилгээ шаардлагатай байгаа нь малын эмч нь таны нохойг авах нь таны жижиг санхүүгийн үүргийг шийдвэрлэх хувьд боломжтой болгодог. хамгийн сайн хэсэг нь та нар мөнгөний төлөө эцэг эх нь хаалга тогших байхгүй байна байна. гэх мэт Хэрэв та сонирхож байгаа нь манай портал / харилцагч дээр бидэнтэй холбоо барина уу хэрэгтэй бол ... aasimahaadilaahmed.loanfirm@gmail.com
    . бид танд хүсэлт авч үзнэ амлаж байна.
    бүх Сонирхсон бол зээлийн компанийг шууд нөлөө нь шалгаж болно .Энэ нь дүүргэх бүхнийг чадагч Аллах таныг адислах болтугай.

    ReplyDelete
  2. Та өр байна, эсвэл та банкинд зээл татгалзаж байсан бэ? Манай баг 2% -ийн хүүтэй таны асуудлыг шийдвэрлэхэд туслах болно.
    Бид ямар зорилгоор хурдан зээлийг санал болгож байна. Зүгээр л нэг ID карт, хурдан шалгах, хамгийн бага албан ёсны, орлогын баталгаа өгөх шаардлага байхгүй Санал авах ба 24-аас доошгүй цагийн дотор зээлийн шийдвэр өндөр баталгаажуулах. Бид дэлхий Бидний эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил 6 сараас нь аливаа валютын 10 тэрбум хүртэлх өндөр зээлийн хэмжээг авсан байна. Ямар ч өр зээл, зээлийн түүх. Бид нэг өдөр бүгдийг зохицуулах, бидэнд ирдэг.
    Манай и-мэйлээр бидэнд өнөөдөр Холбоо барих: dewiahmad.loanfirm@gmail.com

    ReplyDelete
  3. Ocean Posojilodajalci in Hipoteke Limited za majhne in velike količine posojil. Damo ven posojilo po 2% obrestni meri, naši strokovnjaki, je, da pridejo na pomoč ljudem, ki potrebujejo denar in za to, kar smo se naše storitve v korist vsakega človeka. Da bi povečali število naših dejavnosti in dali priložnost, da se uresniči, bomo dodelili denarna posojila za vsako osebo, tesnobe ali ima finančne težave za nakup nepremičnin, kmetijskih projektnih dosežkov ali drugačen gradbeni projekt, in druge vrste. Če naši ponudbi vas zanima, se obrnite na us.Email naslov; oceanlenders05@gmail.com

    ReplyDelete
  4. Сайхан өдөр,

    Бүр нэг, зээлийн хэрэгцээ таны бизнес, компани тохируулах санхүүжүүлэх, эсвэл таны хэрэгцээ, Фред LARRY Зээлийн компани хангах нь нэн даруй та нар бүх итгэл найдвар байхгүй байгаа бол танд туслахад бэлэн үргэлж байдаг.

    хууль ёсны зээл авах нь үргэлж санхүүгийн асуудал байгаа, энэ нь шийдэл хэрэгтэй хүмүүст нь асар том асуудал болж байна. зээл, барьцаа хөрөнгийн асуудал ард түмэн нь үргэлж хууль ёсны зээлдүүлэгч зээл хайж байгаа бол санаа зовж байгаа зүйл юм. Харин бид найдвартай бүхий зээл гэдгийг ялгааг гаргасан байна. Бид $ 500.000 нь $ 500,000.000.000 хүрээнд зээл өгөх; Бид бүртгэлтэй баталгаа, Засгийн газрын, баталгаажуулсан олон улсын, Фред Ларри Зээлийн компани, таны санхүүгийн бүх асуудлыг шийдэл бидний зээл, хялбар, хямд, хурдан байдаг бөгөөд бид хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдэд зээл өгч байна бүх бүх дэлхий гаруй төрлийн.

    Манай үйлчилгээ нь дараах:

    ямар ч бас зорилгоор зээл,

    нийгмийн аюулгүй байдал, ямар ч зээлийн шалгах, 100% -ийн баталгаа. ямар ч Та хийх ёстой бүх бидэнд яг юу хүсэж байгаагаа мэдэгдээрэй, бид гарцаагүй таны мөрөөдөл биелэх болно. (Fred LARRY ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН). Таны банкууд ҮГҮЙ гэж хэлэх үед YES гэж хэлж байна. Хэрэв та өөрийн төсвийг тохирсон шаарддаг зээлийн хэмжээ өнөөдөр Холбоо барих,
    3% -ийн хүүтэйгээр одоо зээл авах.
    одоо бидэнд и-мэйл (fredlarryloanfirm@gmail.com)

    ReplyDelete
  5. Сайхан өдөр,

    Бүр нэг, зээлийн хэрэгцээ таны бизнес, компани тохируулах санхүүжүүлэх, эсвэл таны хэрэгцээ, Фред LARRY Зээлийн компани хангах нь нэн даруй та нар бүх итгэл найдвар байхгүй байгаа бол танд туслахад бэлэн үргэлж байдаг.

    хууль ёсны зээл авах нь үргэлж санхүүгийн асуудал байгаа, энэ нь шийдэл хэрэгтэй хүмүүст нь асар том асуудал болж байна. зээл, барьцаа хөрөнгийн асуудал ард түмэн нь үргэлж хууль ёсны зээлдүүлэгч зээл хайж байгаа бол санаа зовж байгаа зүйл юм. Харин бид найдвартай бүхий зээл гэдгийг ялгааг гаргасан байна. Бид $ 500.000 нь $ 500,000.000.000 хүрээнд зээл өгөх; Бид бүртгэлтэй баталгаа, Засгийн газрын, баталгаажуулсан олон улсын, Фред Ларри Зээлийн компани, таны санхүүгийн бүх асуудлыг шийдэл бидний зээл, хялбар, хямд, хурдан байдаг бөгөөд бид хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдэд зээл өгч байна бүх бүх дэлхий гаруй төрлийн.

    Манай үйлчилгээ нь дараах:

    ямар ч бас зорилгоор зээл,

    нийгмийн аюулгүй байдал, ямар ч зээлийн шалгах, 100% -ийн баталгаа. ямар ч Та хийх ёстой бүх бидэнд яг юу хүсэж байгаагаа мэдэгдээрэй, бид гарцаагүй таны мөрөөдөл биелэх болно. (Fred LARRY ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН). Таны банкууд ҮГҮЙ гэж хэлэх үед YES гэж хэлж байна. Хэрэв та өөрийн төсвийг тохирсон шаарддаг зээлийн хэмжээ өнөөдөр Холбоо барих,
    3% -ийн хүүтэйгээр одоо зээл авах.
    одоо бидэнд и-мэйл (fredlarryloanfirm@gmail.com)

    ReplyDelete
  6. Привет, дорогой,
    Это должно информировать вас о государственной одобренной кредитно-кредитной компании, которая заинтересована в тех, кто не в состоянии удовлетворить свои финансовые потребности в жизни. Эта компания только появилась и готова предоставить кредит любому лицу или компании, нуждающимся в кредите (от $ 5,000.00 - $ 1,000,000,000.00), чтобы заплатить за временной интервал не менее пяти (5) лет и максимум тридцать пять ( 35) лет с процентной ставкой 3%. Кроме того, независимо от суммы внесенных денег, средства будут отправлены на ваш личный банковский счет в течение трех (3) рабочих дней по заявке, а также нет скрытых платежей.
    Вам рекомендуется воспользоваться этой возможностью. Для заявки на получение кредита отправьте нам запрос на murphybrooks001@gmail.com и вам будет отправлена ​​официальная заявка на заполнение. Чем раньше вы начнете обработку, тем раньше ваш кредит будет переведен на ваш личный банковский счет.
    Вернитесь к нам сегодня, и вы будете рады, что сделали это, потому что наши услуги удовлетворительные. И надежный
    Теплые пожелания
    MR MURPHY BROOKS
    ИСПОЛНИТЕЛЬНЫЙ ДИРЕКТОР

    ReplyDelete
  7. Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан.
    doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682

    Би Leey joel байна.
    Монголоос

    ReplyDelete