Monday, December 7, 2009

Дээд боловсролын тулгамдсан асуудлууд

Алтангадас Ассоциацаас цуврал болгон зохион байгуулдаг хөгжлийн чуулган “Дээд боловсролын тулгамдсан асуудлууд” сэдвийн дор амжилттай болж өнгөрлөө. Чуулганд сонирхолтой илтгэлүүд тавигдсанаас товчлон нийтэлж байна.

УИХ-ын гишүүн З.ЭНХБОЛД: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БОДИТ ДҮР ТӨРХ
Өнөөдөр манай улс 2.5 сая хүн амтай атал их, дээд сургууль, коллежийнх нь тоо 178 гарчихжээ. Гэтэл 4.5 сая хүн амтай Колорадо муж улсад ердөө 25 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр манай их, дээд сургуулиуд нэгдэж, хүчтэй, цөөн тооны, чанартай болох хэрэгтэй болж. Сургуулиуд компьютеруудаа, номнуудаа, эд хогшлоо нэгт¬гэж, хүчирхэг болох шаардлагатай бай¬на. Хэдий тооны хүн амд хэдэн их, дээд сур¬гууль ноогдвол зохистой байдаг талаар оновч¬той харьцаа хөгжилтэй орнуудад бай¬даг л байх. Бид заавал энэ харьцааг бодож олох шаардлага үгүй. Оновчтой харьцааг олж мэдээд, энэ чиглэлд орох нь зүйтэй. Тоо¬ноос чанарт шилжих хуулийн дагуу сургуу¬лиудын чанар сайжирч, чанараар өрсөлддөг болно.

Яах гэж сургуульд ордог вэ?
Гадаадад бол өөртөө хөрөнгө оруулалт хийж, цалин мөнгө, ашгаа өсгөхийн тулд дээд боловсрол эзэмшдэг. Тухайлбал, өнөө¬дөр би 100 долларын цалин авдаг, хэрэв дээд боловсрол эзэмшээд мэргэжлээрээ ажиллавал миний цалин 300 болж өснө, сургуулиа төгсөөд 2 жилийн дотор энэ мөнгөө нөхөж бо¬лох учир өнөөдөр 300 дол¬ларын зээл аваад сурч болох нь… гэх мэт тооцооллыг хүн бүр хийдэг. Ерөөс дээд боловс¬рол эзэмших гэдэг дээр маш ойлгомжтой зах зээлийн зарчим үйлчилдэг, яг л бизнес шиг. Харин манайд яах гэж дээд боловсрол эзэмшдэг вэ? Янз бүр байдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ихэнх нь дипломтой болохын тулд, хүнд үзүүлэх юмтай байхын тулд л дээд сургуульд ордог. УБИС, МУИС төгсчихөөд Солонгост хар ажил хийхээр явж байгаа олон хүнийг би мэднэ. Эцэг, эхээрээ төлбө¬рөө төлүүлчихдэг учир энэ хөрөнгө оруулалтанд зарцуулсан мөнгөө эргүүлээд хэзээ олох, яаж олох, ямар ажил хийж олох вэ гэж санаа зовдоггүй. Бас нэг хэцүү асуудал бол төрийн сангийн зээлийг цайруулдаг явдал. Уг нь хэрэгтэй хүмүүстээ олгогдоод, эргэж төлөгдөөд, дараагийн хүмүүст сургалтын зээл болж очих ёстой мөнгө. Гэтэл угаасаа сонгуу¬лийн өмнө цайруулчихдаг учир хэн ч “Би авсан зээлээ цалингаасаа төлөх ёстой, ингэхийн тулд ажилтай байх ёстой, ажилд орохын тулд сайн сурах хэрэгтэй…” гэж санаа зовдоггүй. Өнөөдөр оюутнууд гудамжинд гараад жагсаад байгаагийн гол шалтгаан энэ шүү дээ. Бүх хүн төрийн сангийн зээлээр сурах ёстой, дараа нь үүнийгээ хүчингүй болгуулах ёстой гэсэн ойлголт суучихсан. Тэгэхээр энэ хандлагыг өөрчилж, хариуцлагаа ухамсарладаг байдлыг нэмэгдүүлэх ёстой юм.

Сургуулиуд үнэлгээ хийдэггүй
Хөгжилтэй орнуудад бол их, дээд сургуулийг маш олон шалгуураар үнэлдэг. Төгсөгчдийнх нь хэдэн хувь нь ямар хуга¬цаанд ажилтай болж байна, ямар цалин авч байна, ажлаа хийж чадаж байна уу, харилцааны соёл, ёс суртахуун, мэргэжлийн чадвар нь ямар байна… гэх мэт олон нарийн үзүүлэлтээр үнэлгээ хийгээд шилдэг сургуулиудыг шалгаруулж эрэмбэлдэг. Сурагчид аль сургуульд, ямар мэргэжлээр элсэх вэ гэдгээ шийдэхийн тулд энэ жагсаалтыг хардаг. Учир нь сайн сургуулийг төгсвөл ажлын байр олдоцтой, цалин нь өндөр. Тухайлбал, миний төгссөн Denver University (DU) л гэхэд дэлхийн шилдэг сургуулиудын 44-рт бичигдсэн тэр жилдээ төлбөрөө 10 хувиар нэмсэн байсан. Харин Монголд ийм үнэлгээ хийдэггүй, ямар нэгэн тоо, статистик гаргадаггүй.

Сургууль болон төгсөгчдийн холбоо сул
Барууны орнуудад энэ холбоо маш хүчтэй. Тухайлбал, надад саяхныг хүртэл ажилд орох саналууд и-мэйлээр ирсээр байсан. DU-г төгссөн бүх төгсөгчдийг online database-д бүртгэдэг. Би Монголд ажилтай болсон гэдгээ энэ санд орж бүртгүүлээгүй байсан учир надад ажлын саналууд явуулаад байсан юм. Сургууль, болон төгсөгчдийн холбоо ийм л байх хэрэгтэй. Их, дээд сургуулиудын зорилго бол төгсөгчдөө ажилтай болгох. Манайх шиг төгсгөсөн болгоод, диплом өгөөд “хаях” биш.

Хөдөлмөрийн зах зээл болон дээд боловсролын системийн уялдаа
Би хөдөлмөрийн зах зээл болон оюутнуу¬дын сурч буй салбаруудын хооронд уялдаа гар¬гах гэж үзсэн юм. Гэвч тухайн салбарын аж¬лын байрны багтаамж болон тухайн чиглэ¬лээр суралцаж байгаа оюутнуудын хоо¬ронд ямар нэг уялдаа харагдсангүй. Тухайл¬бал, худалдааны салбарт нийт ажил¬лагс-дын 14.1 хувь нь ажилладаг байхад нийт оюутнуудын ердөө 5 хувь нь энэ чиглэлээр суралцаж байх жишээтэй. Яаж ажил¬тай болно доо гэж бодогдохоор тэнцвэр¬гүй байдал харагдаж байна. Тэгэхээр мэр¬гэж¬лээ сонгох гэж байгаа хүн энэ хандлага, харьцааг урьдчилан харж, Би энэ мэргэжлээр сурвал төгсөөд ажилтай байж чадах уу, надад ажлын байр байна уу гэдгээ төсөөлөх хэрэгтэй юм. Эдийн засгийн бүтэц, салбарууд огцом өөрчлөгдөхгүй л бол энэ хандлага хад¬галагд¬саар байх болно. Тэгэхээр их, дээд сургуулиуд ч гэсэн ямар мэргэжлээр болов¬сон хүчин бэлтгэвэл ирээдүйд төгсөгчид нь ажилтай байж чадах вэ, хүмүүс ихээр суралцах вэ гэдгийг бас төлөвлөж, бизнес төлөвлөгөө боловсруулах хэрэг¬тэй юм. Ажлын байр нь байхгүй тийм мэргэ¬жил, чиглэлээр хүмүүсийг бэлтгээд хэнд ч хэрэг¬гүй шүү дээ.

Сургалтын төлбөр-Цалин
Америкт дээд боловсролтой хүн жилд дор хаяж 30.000 долларын цалин авдаг. Мастерын зэрэгтэй бол үүнээс ч илүү авна. Мастер болохын тулд 2 жилийн төлбөрт дунджаар 30.000 доллар төлнө. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтаа нэг жилийн дотор цалингаараа нөхөж болж байна гэсэн үг. Сургалтын төлбөр, цалин хоёрын хооронд ямар хамаарал байж болохыг КТМС дээр тооцоолоход төгсөгчид нь жилд дор хаяж 3000 долларын цалинтай бол КТМС-ийн төлбөр мастерийн хөтөлбөрт 6000 доллар байж болох жишээтэй. Харин одоо төлбөр ямар байгаа билээ? Сайн төгсөгчийн хоёр сарын цалингийн хэмжээтэй л тэнцэх мөнгө байгаа. Ийм харьцаатай, ханштай байхад яаж дээд боловсрол өөрөө үнэ цэнэтэй байх вэ дээ. Ер нь бол манай боловсролын систем нь сургуулиа ч бэхжүүлж, чадалтай болгодоггүй, дөрвөн жил сурсан хүүхдээ ч бал¬лаад хаячихдаг, эргээд хөдөлмөрийн зах зээ¬лээ ч гаж болгочихдог, цаашлаад эдийн засагтаа хор хөнөөлтэй ийм тогтол¬цоотой болчихсон байгаа. Тиймээс их, дээд сургуулиуд цөөхөн, сайн, хүүхдүүдийг үнэхээр хэрэгцээтэй мэргэжлээр нь сургаад, өрсөлдөх чадвартай болгож төгсгөөд, төлбөртөө ахиухан мөнгө авбал хэн хэндээ ашигтай байгаа юм. УИХ-ын гишүүн З.Энхболдын илтгэл дуусахад асуулт, хариултын үе эхэлсэн юм. Бид сонирхолтой бөгөөд тус илтгэл¬тэй давхардаагүй асуулт, хариултыг түүвэрлэлээ.

- Тухайлбал урлагийн сургууль энэ бизнесийн төлөвлөгөө, тооцоог хэрхэн хийх хэрэгтэй вэ?
- Театр, урлагийн мэргэжлийн хүн шаардлагатай байдаг театр, кинокомпа¬ни, хамтлаг, чуулга хэд билээ, тэдний болов¬сон хүчний хэрэгцээ нь ямар байна, хэзээ, хэд нь тэтгэвэрт гарах вэ, хэдэн жилийн дараа ямар мэргэжилтнүүд хэрэг¬тэй болж, эрэлт нь өсөх вэ... гэх мэтээр судлаж, тооцож байж боловсон хүчнээ бэлтгэвэл дипломтой ажилгүйчүүдийг бэлт¬гэх¬гүй шүү дээ.

- Оюутны сургалтын зээл дээд боловсролын салбарт маш чухал үүрэгтэй. Харин манайд ер явахгүй юм. Яаж зохицуулах хэрэгтэй вэ?
- 1992 оноос хойш олгогдсон 8 гаруй тэрбум төгрөгийн сургалтын зээлийг сонгуулийн өмнө тэглэчихсэн. Энэ бол буруу. Ингэснээр сургалтын төрийн санг тэр чигээр нь балласан. Үүний¬гээ болих хэрэгтэй. Хоёрт, миний бодлоор энэ зээлийг үнэхээр чадалтай, чадвартай хүүхдүүдэд нь өгдөг болох хэрэгтэй. Манайхан орлогын чадваргүйд нь өгчихдөг. Үүний оронд улс оронд хэрэгцээ шаардлагатай мэргэжлээр сурч байгаа, мөн тухайн сургуулийнхаа шалгалтанд тэнцэж, эрх авсан хүмүүст өгөх хэрэгтэй. Хуулиа өөрчлөх ёстой. Нэгдүгээрт, конкурсыг сургууль биш, хөндлөнгийн байгууллага тасралтгүй авдаг болог. Сургуулиуд зөв¬хөн босгоо тогтооно, түүнд нь тэнцсэн хүн сургуульд орно. Хоёрт, эдийн засагт ирээдүйд хэрэгцээтэй, зайлшгүй шаард-лагатай мэргэжилтнүүдийнхээ чиг¬лэл, тоог гаргаад энэ салбарт сурал¬цах, чадварлаг, гарцаагүй ажилтай байх, цалингаасаа зээлээ төлж чадах, хариуц¬лагаа ухамсарладаг тийм хүүхдүүдэд зээл олгох замаар Сургалтын төрийн сан¬гийн зээлээр эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөө удирдаж болно.

БСШУЯ-ны газрын дарга Р.БАТ-ЭРДЭНЭ: ДЭЭД БОЛОВСРОЛ: ХӨГЖИЛ, ХАНДЛАГА
Энэ илтгэлээрээ би дээд боловсрол гэх ойлголт чухам хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж ирсэн, цаашдын хандлага нь ямар байгаа талаар ерөнхийд нь нэгтгэлээ. Юун түрүүн дээд боловсролын хөгжлийн хандлагуудад та бүхний анхаарлыг хандуулья. Дээд боловсрол нь хөгжлийнхөө явцад 4 үе шатуудыг туулжээ.

1. Elitism. Энэ нь дээд боловсрол бол ариун, гэгээлэг цөөн хүмүүст зориулагдсан зүйл, бусдад нь хүртээлгүй гэж ханддаг байсан үе.
2. Reconstructionism. Дэлхий даяар аж үйлдвэржилт хөгжиж, ажиллах хүч ихээр шаардагдах болсноор дээд боловсрол нь олон нийтийг хамрах шинжтэй болж ирсэн.
3. Reductionism. Энэ үед дээд боловсролын салбарт төрийн оролцоо аль болох бага байх хандлага газар авсан. Ялангуяа санхүү, хөрөнгө оруулалт, шууд оролцооны хувьд төрийн оролцоо буурч, их, дээд сургуулиуд харьцангуй бие даасан шинжтэй болж ирсэн.
4. Entrepreneurship. Үндсэндээ одоогийн үе гэхэд болно. Их, дээд сургууль бол өөрөө орлого олох чадвартай, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх бүрэн бололцоотой зүйл. Их, дээд сургуулиуд мэдлэг үйлдвэрлэдэг, төгсөг¬чид бол энэ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэсэн зарчим үйлчлэх болсон.

Манай улс ч энэ хандлагад ерөнхийдөө шилжсэн. 1993 оноос хойш дээд боловсрол төлбөртэй болж эхэлсэн бөгөөд 1995-1996 онуудад хүмүүс үүнийг ойлгож, дээд боловсрол төлбөртэй байхыг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Ийнхүү төлбөртэй болгосноор хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлсэн бөгөөд судалгаанаас үзэхэд дээд боловсрол эзэмших гэсэн эрмэлзэл улам бүр нэмэгдсээр байгаа юм.
Дээд боловсролыг санхүүжүүлэх нь хөрөнгө оруулалт уу, нэмэлт зардал уу?
Боловсролын салбар бол бусад бизне¬сийн нэгэн адил нийт хөрөнгө мөнгөний тө¬лөө өрсөлдөж байгаа салбар юм. Өөрөөр хэлбэл хүмүүс хүнс, хувцас, тавилга, үл хөдлөх хөрөнгө зэргийг авах уу, эсвэл боловсролд мөнгөө зарцуулах уу гэж сонголт хийдэг. Мөн их, дээд сургуулиуд хоорондоо, сүүлийн жилүүдэд гадны сургуулиуд манай зах зээлд нэвтэрч, өрсөлдөж байна. Үүнээс гадна манай их, дээд сургуулиуд интернэтээр зэвсэглэсэн гадаадын сургуулиудад зах зээлээ алдаж байгаа. Товчхондоо бол сургууль гэдэг бол анги, хана, ширээ, сандлаар хязгаарлагдахаа больсон. Зайны сургалт бол бодит зүйл болсон бөгөөд зайны сургалт явуулдаггүй их, дээд сургуулийг дээд боловсролын байгууллага гэж хэлэхэд учир дутагдалтай болжээ. Тэгэхээр манай сургуулиуд их олон өөрчлөлт, хөгжлийн шинэ хандлагуудад дасан зохицох, даган өөрчлөгдөх хэрэгтэй болоод байгаа юм. Тухайлбал, зарим нэгээс нь дурдвал:

• Сургалт гэдэг бол лекц, ном, дэвтэр ерөөс биш. Харин дадлага, хэрэглээ.
• Техникийн боловсролтой ажилтны эрэлт улам бүр өссөөр байгаа, цаашид ч өсөх хандлагатай болж байна.
• Он-лайн үйлчилгээгээр үйл ажиллагаа¬ныхаа зардлыг бууруулах асар боломжууд нээгдэж байгаа. Хичээл сонголтоос эх¬лээд бүртгүүлэх, лекц авах, шалгалт өгөх, дүнгээ сонсох гэх мэт.
Энэ бүхнээс харахад ямартай ч дээд боловсрол бол халамж биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Дээд боловсрол эзэмших нь орлогын баталгаа биш болчихсон шүү. Харин түүнийг амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаагаар орлого тодорхойлогдож байгаа. Эцэст нь дүгнэхэд мэдлэгт суурилсан эдийн засгаас өөр эдийн засагтай байх үндэс, боломж огт үгүй болсон. Цаашид дээд боловсролын эрэлт хэрэгцээ улам их өснө. Илүү их чанарыг эдийн засаг, амьдрал өөрөө боловсролоос шаардах болно.

НХХЯ-ны Хөдөлмөрийн зах зээлийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.ХАДХҮҮ: ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ

Дээд боловсролтой хүмүүс ажилгүйчүүдийн эгнээг тэлж байгаа нь үнэхээр санаа зовоох асуудлын нэг болчихоод байгаа билээ. Би энэ илтгэлээрээ хэд хэдэн судалгаагаар одоогийн хөдөлмөрийн зах зээлийн бүтэц хэрхэн эвдэрчихсэн, зохисгүй байгааг харуулахыг зорьлоо. Бид хамгийн өсөлттэй байгаа салба¬рын нэг болох барилгын салбарын ажлын байрны захиал¬гыг судалсан юм. Судалгаанаас үзэхэд дээд боловсролтой 49 төгсөгчид 1 ажлын байр оногдож байхад мэргэжлийн дунд боловс-ролтой 1 төгсөгчид 2.6 ажлын байр, харин мэргэжлийн анхан шатны боловсролтой 1 төгсөгчид 3.8 ажлын байр оногдож байна Зөвхөн үү¬нээс харахад дээд боловсролтой гэхээсээ илүү мэргэжлийн ажилтан хэрхэн хэрэгтэй нь хараг¬даж байгаа юм. Үүнээс гадна уул уурхайн салбар, аялал жуулчлалын салбарт яг ийм дүр зураг ажиглагдсан. Уул уурхайн компаниудад дээд боловсролтой орчуулагч, инженер биш, олборлох үйлдвэрлэлийн мэргэжлийн ажил¬тан, аялал жуулчлалын салбарт хэл¬мэрч, орчуулагч, менежер биш, харин аж ахуйн ажилтан, үйлчлэх ажилтнууд илүү хэрэгцээ¬тэй байгаа юм. Эцэст нь дүгнэхэд, мэргэжилтэй ажилчдын эрэлт их байхад тухайн мэр¬гэж¬лээр хүмүүс сурахгүй байгаа, мөн ажил мэргэжилгүй хүмүүсийн тоо олширсоор байна. Өө¬рөөр хэл¬бэл мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоо алдагдчихсан, дээд боловсролтой залуучууд ажилгүйчүү-дийн эгнээг тэлж байгаа нь өнөөгийн дүр зураг. Хөдөлмөрийн зах зээл хурдан өөрчлөгд¬дөггүй. Тиймээс энэ гаж байдлыг бодлогын түвшинд, цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Бид энэ талаар Солонгос улс 1970-80-аад онд ТМС-үүдийг олноор байгуулж хөг¬жүүл¬сэн туршлага байдгийг судалж, сура묬цах хэрэгтэй шиг санагддаг. Мөн career guidency гэж ойлголт бий. Ямар мэргэж¬лээр суралцвал ирээдүйд ажлын байр нь баталгаатай, ирээдүйтэй, бас тухайн хүүхдэд тохирох вэ гэдгийг нь ойлгуулж, зөвлөж өг¬дөг ийм зүйлийг хөгжүүлэх нь чухал болоод байна.

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн захирал Д.БАТЖАРГАЛ: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЖИШИГ
Дээд боловсролын байгууллагыг гурван үзүүлэлтээр голлон авч үздэг.

1. Өмчийн хэлбэр
2. Чанар
3. Зэрэглэл

Зэрэглэл
Дэлхийн нийтлэг зэрэглэл бол 12 жилийн сургалттай Ерөнхий боловсролын + 2 жилийн сургалттай сертификатын + 2-оос доошгүй жилийн сургалттай дипломын буюу бакалаврын + 3-с доошгүй жилийн сургалттай докторын гэсэн зэрэглэл тогтоож байна. Манай улс энэ жишигт орчихсон байгаа. Гэхдээ зарим мэргэжлүүд, тухайлбал, нягтлан бодох бүртгэл, анагаах ухаан, архитекторын мэргэжлүүд энэ стандарт руу ороогүй яваа.

Өмчлөл
Манайд гадаадын сургуулиудын нэгэн адил улсын, хувийн, мөн нийгэмд үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага /ТББ/ хэлбэ¬рийн дээд сургууль ч бий, тухайлбал СЭЗДС. Хэрэв СЭЗДС-ийн өмчийн эзнийг олох гэвэл олдохгүй гэж хэлж болно. Хувийн ч биш, улсын ч өмч биш. Менежментийн хувьчлал¬аар тус сургуулийн өмч, эд хөрөнгийг 30 жилийн хугацаанд одоо тухайн сургуу¬лийг авч яваа менежментийн багт түрээс¬лүүл¬сэн гэж ойлгож болно. Гэхдээ хязгаарлалтууд¬тай. Жишээ нь, 30 жилийн хугацаанд аш¬¬гийн төлөө үйл ажиллагаа явуулахыг дүр¬мээр нь хориглосон байдаг, мөн өөрөө татан буугдах ёсгүй, дүрмээ ТӨХ-ны зөвшөө¬рөлгүйгээр өөрчилж болохгүй гэх мэт хязгаарлалтууд бий. Нэгэнт өмчийн эзэн нь тодорхойгүй юм чинь хариуцлагыг хэн хүлээх вэ? Хариуцлагыг удирдах зөвлөл хүлээ-дэг. Энэ удирдах зөвлөл нь нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, ний¬гэмд үйлчилгээ үзүүлэх захирлыг томил¬но. Өөрөөр хэлбэл захирлыг улсаас томилдог¬гүй. Ийм болмогц сургууль илүү алсыг хар¬сан үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа юм. Сургууль хэрэв ашигтай ажиллавал хэн нэгэнд ногдол ашиг хуваарилахгүй, гагц¬хүү сургуулийн материаллаг баазыг сайжруулах, багш, оюутнуудад хөрөнгө оруулах ёстой. Тухайлбал бид энэ жил 120 сая гаруй төг¬рөг-өөр Монголд одоохондоо хаана ч байх¬гүй e-school хөтөлбөр хэрэгжүүлж эхэл¬сэн. Маш хүчтэй техник, технологитой, багш бү¬хэн өөрийн гэсэн laptop-той, түүгээ¬рээ дам¬жуулан интернэтээр хичээл заах бо¬ломж бүрдэж байгаа.

Чанар
Дээд боловсрол бол A, B, C... дүн авах биш, харин сурсан мэдлэгээрээ байгууллагын өмнө, нийгмийн өмнө, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадварт суралцах шүү дээ. Тиймээс боловсролын чанар маш чухал. Чанарыг бий болгох нэг зүйл бол стандартчилал. Бид магадлан итгэмжлэл гэж 1997 оноос хийж эхэлсэн, одоо 100 гаруй их, дээд сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн. Стандартыг тогтоосноор “Бид юу хийх хэрэгтэй вэ” гэдгийг сургуулиудад тодорхой болгож өгч байгаа юм. Сургуулиуд үүнийхээ дагуу өөрсдийгөө дүгнээд тайлангаа өгнө, хөндлөнгийн байгууллага үүнийг нь хянан шалгана гэсэн үг. Манай сургууль одоогоор мэргэжлийн 6 чиглэлд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэж байна. Уг нь жил бүр 20-иод мянган хүн эдийн засаг, бизнес, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр төгсөж байгаа. Гэтэл ямар ч байгууллагад сайн менежер, нягтлан хэрэгтэй байна гэсэн судалгаа гарсаар байна. Энэ бол стандартаа сайжруулахгүй бол болохгүй байна гэсэн үг. Бид энэ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийхдээ Хойд Америкийн стандарт дээр ганц хоёр монгол хүчин зүйлийг нэмээд л хуулчихсан. Стандарт тогтооно гэдэг нь ямар хичээл үзэхийг нь заахгүй. Харин “Зах зээлээ, ажил олгогч нараа, оюутнуудаа, төгсөгчдөө сайн судал, тэдэнтэйгээ байнга холбоотой бай, сайн ярилц, зөвшилц” гэсэн ийм механизмыг бүрдүүлэхэд л чиглэсэн. Ямартай ч манай улсын боловсролын системийн шинэчлэл хойд, урд хоёр хөршөөсөө нэг их хоцроогүй, зарим талаараа өмнө нь ч алхаж яваа, гэхдээ суралцах зүйл маш их байгаа юм.

Ийнхүү чуулганд тавигдах ёстой байсан илтгэлүүд дуусч, хаалтыг УМХА эрхэлсэн сайд, Ассоциацийн тэргүүн Д.Дорлигжав хийн, мөн өөрийн санал, бодлыг илэрхийлсэн юм. Тэрээр “Англи хэлийг төрийн албан ёсны хоёр дахь хэл болгох тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсан. Боловсролын яам энэ чиглэлээр холбогдох зүйлсийг боловсруулж, бэлтгэж байгаа. Эцсийн дүндээ манай залуучууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хамгийн гол арга бол энэ. Зүгээр нэг англиар утсаар яриулж сургах, эсвэл ном цээжлүүлэх гээд англи хэл заагаад байгаа юм биш шүү. Боловсролын байгууллагууд, багш нар онцгой анхаарч, ач холбогдол өгөх хэрэгтэй” гэж байлаа. Мөн сүүлийн 15 жилд боловсролын салбарт огт өөрчлөгдөөгүй, 15 жилийн өмнө ямар байсан, яг тэр чигээрээ байгаа зүйл бол сургалтын арга барил гэдгийг онцлон хэлж байсан юм. Одоогийн лекц уншаад л, ном цээжлүүлдэг “цутгах” арга барилыг шүүмжлээд хөгжилтэй орны сургуулиудын багш нь сэдэв өгдөг, оюутан өөрөө олж хайж уншдаг, бие даан судалдаг, өөрийн гэсэн дүгнэлт, ойлголтыг өөрөө хийж авдаг зэрэг сайн чанаруудыг дурьдаж, арга барилаа яаралтай өөрчлөх шаардлагатай байгааг онцолсон юм

Хөөрөг

Уулзан золгохдоо vнэт чулуун хөөргөө зөрvvлж амар мэндээ мэддэг монголчууд бид хөөрөгнийхөө тухай аль зэрэг мэдэх билээ. Энэ тухай хэвлэгдэн гарсан ном, товхимол бараг байхгvйтэй адил бөгөөд ямартаа ч тvvний гарал vvсэл, тvvхийг ярихын тулд хамрын тамхи дэлхий нийтэд хэрхэн тархсан тухай яригдах болдог. Мөн хөөрөг зөрvvлэх ёс заншил, тvvнтэй холбоотой зан vйл, бусад зvйлсийн талаар vл vгvvлэн монгол хөөрөгний тухай зарим санаа бодлоо өчье.
Өөрт олдсон материалуудаас vзэхэд монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байдаг. Интернетэд байрлуулсан байгаа хятадын болон өвөрмонголын музейн vзмэрvvд, vнэт зvйлс цуглуулагчдын цуглуулга, гадаадын дуудлага худалдаанд орсон хөөрөгнvvдийн зургыг харахад ийм сэтгэгдэл аяндаа төрнө. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас vнэт, гоёл чимэглэлийн чулуунуудыг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Yvнд чvнчигноров, гартаам, мана, хаш зэрэг олон төрлийн чулуунууд орох бөгөөд сvvлийн vед манайд байдаггvй чулууг авчруулан хөөрөг хийлгэх болсон байна. Жишээ нь Якут, Эрхvv, Чит мужийг дамжин урсдаг Чара голын нэрээр нэрлэгдсэн өөр хаана ч байдаггvй чароидаар хийлгэсэн хөөрөгтэй хvний тоо лав хэдэн арваар тогтохгvй.
Монголчууд хөөрөгний толгой өндөр байх тусмаа сайн гэж vзэх бөгөөд ихэвчлэн шvрээр хийнэ. Сайн чанарын шvр нь ховор хаана ч гэсэн vнэ ихтэй байдаг болохоор толгой нь хөөрөгнөөсөө илvv vнэтэй байх нь элбэг. Сvvлийн жилvvдэд манайхны хийж буй хөөрөгний хийц, чанар ихээхэн сайжирсан ба энэ ажилд залуучууд мэрийн ажиллаж байгаа нь сайшаалтай. Сонирхуулахад 1991 онд С.Цэрэнсvрэн гэдэг хvн «Хөөрөг ухах арга» нэртэй бvтээлээр шинэ бvтээлийн улсын бvртгэлд бvртгvvлсэн байдаг юм байна. Томъёолол нь: «Хөөрөг ухах аргын ялгаа нь өнгөлгөөг жигдрvvлэх зорилгоор засч өнгөлсөн хөөрөгний чулуунд алмазны хошуугаар өрөмдсөн нvхний голд төвлөрч, алмазан нударгаар ханыг зvлгэж ваарлан нимгэлнэ.»
Дашрамд дурдахад хvмvvсийн дунд хуучны хөөрөг худалдан авахаасаа илvv шинээр хийлгэн, vр хvvхэддээ өвлvvлэх хандлага бий болсон нь дэмжvvстэй зvйл бөгөөд дэлхийн олон оронд vнэт эрдэнийн зvйлсийг бэлгэнд авах юм уу өв залгамжилж авсан тохиолдолд л тэр хvндээ хамгийн сайн нөлөө vзvvлдэг гэсэн яриа байдаг нь оргvй зvйл биш байх аа.
Тус хуудсанд яваандаа олон сайхан хөөргнvvдийн зургыг байрлуулж, хөөрөг бvтээгч дархчуудын танилцуулга, бvтээгдэхvvн зэргийг сурталчлах төлөвлөгөөтэй байгаа ба энэ талаар та бvхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна

Нүд ба компьютер

Зурагт их үзэх, явж байгаа тээврийн хэрэгсэл дотор, эсвэл гэрэл муутай газар юм унших нь хараанд муугаар нөлөөлдөг байсан цаг нэгэнт өнгөрчээ. Орчин үед хараанд эдгээрээс дутахааргүй муу нөлөө үзүүлдэг бас нэг хүчин зүйл гарч ирсэн нь компьютер юм.


Ерөнхий

1998 онд Америкын анагаах ухааны оптометристууд буюу харааны чадвар шалгагч нарын холбооноос Компьютерийн Харааны Хам шинж (Computer Vision Syndrome, CVS) гэсэн шинэ нэр томъёог гаргаж ирсэн юм. CVS нь компьютерийн дэлгэц ширтэн олон цагаар суудаг хүмүүст илэрдэг харааны онцлог гажиг юм.

Шинж тэмдэг
CVS-ийн шинж тэмдгүүдийг хоёр хэсэгт хувааж болно.
Нэгдүгээр хэсэгт нь хараа муудахтай холбоотой “харааны” шинж тэмдэг. Хоёрт нь нүдэнд эвгүй мэдрэмж төрүүлдэг “нүдний” шинж тэмдгүүд орно.

“Харааны” шинж тэмдгүүд:

•Хараа муудах
•Хараагаа холынхоос ойрынх, эсвэл ойрынхоос холынх болгон шилжүүлэн тогтооход шаардлагатай хугацаа удаашрах. Үүнийг аккомодаци алдагдах ч гэдэг.
•Юм давхардаж харагдах.
•Унших үед нүд хурдан ядрах.
Эдгээрээс гадна CVS-ийн үед Мак-Калахын харааны эффект гэгч үүүсдэг. Энэ үед хараагаа дэлгэцнээс шилжүүлэн хар, эсвэл цагаан зүйл дээр тусгахад тэр зүйл нь дэлгэцэн дээр хамгийн тод харагдаж байсан өнгөтэй болж харагддаг.

“Нүдний” шинж тэмдгүүд:

•Нүд хорсох
•Зовхин дор “элс” ороод нухаж байх мэт санагдах
•Нүдний ухархай, духны орчим өвдөх
•Нүдээ хөдөлгөхөд өвдөх
•Нүд улайх.
Компьютер байнга ашигладаг хүмүүсийн дийлэнх нь 4 цаг тасралтгүй ажилласны дараа зовиурлаж эхлэдэг бол 6 цагийн дараа бүгд ямар нэг байдлаар таагүйтэж эхэлдэг.

Дэлгэцэн дээрхийг унших нь хараанд харьцангуй бага ачаалал үзүүлдэг бол мэдээлэл оруулах нь илүү хүнд ачаалал өгдөг. Харин компьютер график, чатлах нь нүдэнд хамгийн их ачаалал өгдөг юм байна.

Шалтгаан

Компьютерийн дэлгэцэн дээр гарч байгаа дүрс нь бодит зүйлсээс эрс ялгаатай болохоор хүний нүд тэдгээрийг таньж, эрчимтэй ажиллахад дасаагүйд хэргийн гол нь байгаа гэж үздэг. Үүний дээр нүднээс дэлгэц хүртлэх зайг буруу сонгосон, өнгөний зохицол алдаатай, хараагаа ойр ойрохон гар, цаас руу шилжүүлэн ажиллах зэрэг нь нэмэгдвэл нүдэнд бүүр ч муу нөлөө үзүүлдэг. Гэхдээ компьютер нь нүдэнд ямар нэг гэмтэл учруулдаггүй бөгөөд ойр харааг муутгаж, муу байсныг нь бүр муу болгодог өөр ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэдгийг эмч нар тогтоосон байдгийг хэлэх хэрэгтэй.

Арга хэмжээ

Эмч нар компьютертэй ажиллах цагийг хязгаарлах, мониторыг зөв байрлуулан, ажлын явцад хараагаа хэсэг хугацаанд дэлгэцнээс өөр зүйлд шижлүүлэн нүдээ амрааж байхыг зөвлөдөг.

Компьютерийн нүдний шил

Тусгай компьютерийн нүдний шил нь нүдийг хамгаалах маш сайн хэрэглэл юм. Хараа, нүдийг компьютерийн ард ажиллахад хамгаалах зориулалттай олон төрлийн нүдний шил худалдаанд гарсан байдаг.

Хараа засах лазерийн мэс засал Монголд

Монголчууд бид хараа муудвал эсвэл шил зүүдэг, эсвэл линз зүүдэг, мөн санхүүгийн боломжтой нэг нь гадаадад өндөр үнээр лазерын мэс засал хийлгэдэг билээ. Харин өнгөрөгч 9-р сараас эхлэн монголд энэ мэс заслыг хийж эхэлжээ. Энэ чухам ямар учиртай мэс засал болох, хэрхэн хийдэг, хэнд хийж болдог, болдоггүй талаар “Болор мэлмий” нүдний эмнэлгийн АУ-ы магистр эмч Ч.Чимгээ болон эмч А.Буяндэлгэр нартай хамтран энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

НҮДНИЙ БҮТЭЦ, ХАРАА ГЭЖ ЮУ ВЭ
Хараа засах мэс заслын тухай мэдээлэл өгөхийн тулд эхлээд нүдний ерөнхий бүтэц, үйл ажиллагааг товчхон тайлбарлах шаардлагатай байдаг. Ер нь нүдийг зургийн аппараттай зүйрлэж болдог. Гэрэл дамжуулах буюу хугалах орчны үүргийг эвэрлэг, болор гүйцэтгэдэг, харин нүдний торлог нь гэрэл хүлээж авах үүргийг гүйцэтгэдэг. Торлог дээр тусгай эсүүдийн тусламжтайгаар дүрс бий болж, тэр нь цааш мэдрэлийн импульс болж хувираад харааны мэдрэлийн тусламжтайгаар тархинд очсоноор хараа үүсдэг байна.

ХАСАХ, НЭМЭХ ШИЛНИЙ ҮЙЛЧЛЭЛ
Хэрэв эвэрлэг бүрхүүл, болор хоёр нь гэрлийг хугалахдаа фокусыг торлог дээр буулгахаар хугалж байвал тод дүрс бий болдог. Харин гэрлийн туяа нүдний эвэрлэг, болороор хугалагдаад торлог дээр тусч чадахгүй бол хүн муу, бүдэг хардаг. Хэрэв гэрэл торлогийн наана тусвал хасах шил зүүдэг, торлогийн цаана тусвал нэмэх шил зүүдэг байна. Хасах шил бол харааг сайжруулахын тулд гэрлийн хугалах хүчийг багасгах үйлчилгээтэй, харин нэмэх шил бол хугалах хүчийг ихэсгэх үйлчилгээтэй юм. Хүмүүс ихэвчлэн ойрын хараанд нэмэх, холын хараанд хасах шил зүүдэг гэж ойлгодог. Гэтэл энэ бол тийм биш. Холын хараанд нэмэх шил зүүдэг бөгөөд ойрдоо илүү нэмэх шил зүүдэг хүмүүс ч байдаг.

МУУДСАН ХАРААГ ЗАСАХ
Үндсэн 3 арга бий.
• Нүдний шил
• Контакт линз
• Мэс заслын арга
Шил. Шилний давуу тал нь хэрэглэхэд хялбар. Сул тал нь, харж байгаа зүйлсийн бодит хэмжээ өөрчлөгдөж харагддаг, өндөр хасах болон холимог харааны үед хугарлын гажиг бүрэн засагдахгүй, ахуйн хязгаарлалттай (спортоор хичээллэх, усанд сэлэх гэх мэтэд бэрхшээлтэй, гэмтэл авахад шилний хэлтэрхий нүдийг гэмтээх эрсдэлтэй).
Контакт линз. Давуу тал нь, харж байгаа зүйлсийн бодит хэмжээ өөрчлөгдөхгүй, хугарлын гажиг бүрэн засагдах боломжтой, ахуйн хязгаарлалт байхгүй. Сул тал нь, эвэрлэгийн хэвийн “амьсгалыг” алдагдуулна, контакт линзээр гэмтэж, цаашид цагаа унах хүртэл хүндрэл гарч болзошгүй байдаг, линз таарахгүй байх, их арчилгаа шаарддаг, холимог харааны гажгийг бүрэн засах боломжгүй гэх мэт.

МЭС ЗАСЛЫН ЗАРЧИМ
Дээр дурьдсанаар, гэрлийг хугалахад оролцдог нүдний эвэрлэг бүрхүүл нь таван давхаргаас бүрддэг байна. Лазерийн маш нимгэн хутгаар энэ эвэрлэг бүрхүүлийн эхний хоёр давхаргыг зүсэн сөхөж байгаад үлдсэн гурван давхаргын төв хэсэгт лазер туяагаар шарж, эвэрлэгийг нимгэлдэг. Ингэхэд гаднаас нэвтрэх гэрлийн туяа нүдний угт байх торлог дээр зөв тусдаг болдог. Товчоор хэлбэл лазерийн мэс заслаар эвэрлэгийг нимгэлэхэд хугалах хүч нь багасаж, гэрэл торлог дээр зөв тусдаг гэсэн үг. Өмнө нь хийгддэг байсан мэс заслын аргаас ялгаатай нь, эвэрлэгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулдаггүй учир тунгалаг чанар, бөх бат байдал нь хадгалагддаг.

МЭС ЗАСЛЫГ ХЭНД, ЯАГААД ХИЙЖ БОЛДОГГҮЙ ВЭ
Энэхүү мэс заслаар нэмэх шил зүүдэг хугарлын гажгийн үед +6.00 хүртэл, хасах шил зүүдэг хугарлын гажгийн үед -18.00 хүртэл, цилиндр шил зүүдэг хугарлын гажгийн үед ± 6.00 хүртэл хэмжээний диоптрын хугарлын гажгийг арилгах хүчин чадалтай. Онолын хувьд -1 гэх мэт бага хараа¬тай хүнд хийж болно. Гэхдээ хийхийг зөвлөдөг¬гүй. Учир нь 40 нас гараад угаас хүний ойрын хараа мууддаг бөгөөд энэ үед хараа саармагжиж ойрын хараа харьцангуй сайн хэвээр үлддэг. Үүнийг ашигтай харааны гажиг ч гэдэг. Ихэвчлэн 18-45 насны хүмүүст хийдэг боловч хүнд хэлбэрийн зарим нэг нүдний хугарлын гажгийн үед хараа мохохоос урьдчилан сэргийлэх зорилгоор бага насны хүүхдэд хийж болдог. Гэхдээ нүд зөвхөн харааны гажигтай л байх ёстой буюу ямар нэгэн өвчтэй байж болохгүй. Тодруулбал, нүдний үрэвсэл болон даралт, шилэнцрийн бүдэгшил, торлогийн хууралт зэрэг нүдний бусад өвчтэй хүмүүст энэхүү хараа засах лазерын мэс заслыг хийж болдоггүй.
Мөн хараа нь сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй буюу тогтсон байх ёстой. Тийм ч учраас 18-аас доош насны хүүхдүүдэд тэр бүр хийдэггүй. Мөн жирэмсэн, халдварт өвчтэй, чихрийн шижинтэй, биеийн дархлааны систем нь өвчилсөн хүмүүст энэ мэс заслыг хийхийг хориглодог. Энэхүү мэс заслын үед нүдэнд тариа ч хийхгүй буюу зөвхөн эм дусааж мэдээ алдуулдаг. Тиймээс нүдний хэлбэр, харц, нүдний эргэн тойронд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Мэс засал дунджаар 8-10 минут үргэлжил¬дэг. Хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй, мэс засал хийгдсэн тухайн өдрөө гэртээ гарч, долоо хоног орчим гэрээр эмээ дусааж, хоёр дахь долоо хоногоос ажилдаа хэвийн явж болдог. Нүдний шил удаан зүүсэн хүмүүсийн нүд нь цааш хүнхийж орсон юм шиг харагддаг гэж хүмүүс их ярьдаг. Гэхдээ онолын хувьд тийм зүйл байх ёсгүй. Хасах шил зүүдэг хүмүүсийн нүд шилний цаанаас жижгирч, харин нэмэх шил зүүдэг хүний нүд томорч харагддаг. Ингээд шилээ авахаар өөр юм шиг харагддаг тал бий. Түүнээс биш анатомийн хувьд нүдний орчимд бүтэц, өөрчлөлт ордоггүй байна.

МЭС ЗАСЛЫН ДАРАА…
Мэс засал хийлгэснээс хойш тодорхой арчилгаа хийх, дэглэм барих шаардлагатай. Тухайлбал, хагалгаанаас хойш зургаан сарын хугацаанд жирэмсэлж болохгүй, саун, бассейны усыг нүдэндээ оруулахыг хориглодог, мөн наранд шарагдах, хүнд юм өргөх, ялангуяа эвэрлэг бүрхүүл маш эмзэг байдаг учир нүдээ хамаагүй нухаж болдоггүй. Нүдэндээ эмчийн зөвлөсөн эмийг байнга дусаах хэрэгтэй. Мэс заслын дараа дахин хараа муудахгүй. Учир нь угаас хараа нь тогтчихсон хүнийг л мэс засалд оруулдаг. Тиймээс хагалгаанд орох эсэхийг шийдэхийн тулд урьдчилаад нэлээд нарийн шинжилгээ өгдөг юм.

МЭС ЗАСЛЫН ҮР ДҮН
Тухайн хүний хараа шилээ зүүхэд 100 хувь харж чаддаг бол хагалгаанаас 100 хувийн үр дүн гарч, эрүүл хүн шиг хардаг болно. Хэрэв шил зүүхэд хараа нь 70, 80 хувь засарч байвал хагалгааны дараа мөн шил зүүхгүйгээр 70, 80 хувьтай харна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хагалгааны үр дүн нь харааны шилээр хэр зэрэг засардгаас хамаардаг. Иймд шил зүүхэд 50 хувиас дээш засардаг бол лазер хагалгаа илүү үр дүнтэй болдог байна. Ер нь хүмүүс өндөр, нам төрдөг шиг хүн амын 50 хувь нь нэмэх, хасах хараатай төрдөг. Үүнийг өвчин гэж үздэггүй. Хүн харааны шилээ зүүгээд сайн харж чадаж байгаа бол эрүүл гэж тооцогддог байна

“Интер ном” дэлгүүрт шинээр ирсэн номууд

Зөвхөн урагшаа зүтгэж гарах нь I-III

Номын зохиолч нь Ц. Донзой бөгөөд тус ном 2009 онд хэвлэгджээ. Гол агуулга нь эрүүл энх, аз жаргалаар дүүрэн элбэг амьдралыг хүсдэг эгэл жирийн бүх хүмүүс тухайлбал тэдний нэг танд зариулав гэсэн байна. Таны хүсэн хүлээсэн эрүүл энх, аз жаргалаар дүүрэн амьдрал тань танд тэсвэр хатуужил, саруул мэргэн ухаан, эрдэм мэдлэгийн үнэт баялагийг бэлэг болгон барих ажээ. Номыг 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Хөгжлийн монгол загвар-III мянган

Дараагийн ном бол Ц.Эрдэмтийн зохиосон Хөгжлийн монгол загвар-III мянган гэдэг бүтээл байна. Мөн адил 2009 онд хэвлэгдсэн ба агуулгыг дараах байдлаар товчлон илэрхийлжээ. Үүнд:
... Ардчилсан шинэ тогтолцооны нөхцөлд үндэсний өрнөл хөгжлийн уламжлал, зүй тогтлын философи ба логикийн асуудал чухал болов. Энэ нь байгаль, нийгмийн ухааны зааг дахь судалгааны нэн өргөн сэдэв бөгөөд энэ тухай шинэлэг сэтгэмж, гүнзгий үндэслэлүүдээр тулгуур зарим үзэл баримтлал дэвшүүлсэн бүтээл...
Номыг та 8000 төгрөгөөр худалдан авч болно.

Хөгжим I
А.Цэдэн-Ишийн энэхүү ном нь шүүмж судлал, дурсамжийн төрөлд хамаарна. 5000 төгрөгөөр худалдаалагдаж байна

Боулингийн тухай та мэдэх үү?

Боулинг нь маш урт , баялаг түүхтэй бөгөөд дэлхийд хамгийн өргөн тархсан спортуудын нэгд тооцогддог. 1930-аад оны үед Их Британийн антропологич ноён Финдлер Петри Египтэд байдаг хүүхдийн булшнаас боулингийн болхидуу хувилбар болох эд зүйлсийн цуглуулгыг олсон байна. Хэрэв түүний зөв бол боулингийн гарал үүсэл МЭӨ 3200 оноос эхлэлтэй аж.
Германы түүхч Уильям Пехл боулингийг өөрийнх нь нутагт МЭ 300 орчим оны үед үүссэн хэмээн нотолжээ. 1366 онд Англид III Эдвард хаан өөрийн цэргүүдийг харвааны бэлтгэлд нь анхаарал хандуулахын тулд боулингийг хориглосон нь боулинг тухайн үед хир түгэж байсны бодит гэрч болно. Мөн VIII Хенри хааны үед боулинг өргөн тархсан байсан нь бараг тодорхой болсон. Мөн түүнчлэн энэ үед углуургатай тоглоомын олон төрлийн хувилбарууд , бөмбөгийг углуургаас гадна ямар нэг зүйлрүү шиддэг тоглоомууд байдаг байжээ. Үүнээс үзвэл спортын тоглоомууд эрт цагаас эхлэн үе дамжин хөгжиж ирсэн нь илэрхий байна.
Шотландын нийслэл хот Эдинбургээс хамгийн этгээд хачин спорт тоглоомуудын нэг олдсоор байгаа билээ. Тоглогч хурууны нүхгүй бөмбөгийг хөлнийхээ дунд савлуулан углуургаруу шиднэ. Үүнийнхээ хажуугаар гэдсээрээ эгнээн дээр унадаг байжээ. Баруун Европд 9 модот боулингийн олон янзын хувилбарууд байсан бөгөөд одоо хүртэл байсаар байна. Италийн боччэ, Францын петак болон Британийн зүлгэн дээрх боулингийг үүнтэй адилтган холбож болох юм.
Боулингийг Англи, Голланд болон Герман суурьшигчид Америкруу оруулж ирсэн нь эргэлзэх зүйлгүй юм. Америкийн уран зохиолд боулингийг хамгийн анх Вашингтон Ирвин өөрийн зохиолдоо Рип Ван Уинкл мөргөлдөж буй 9 модны чимээнд сэржээ хэмээн дурджээ. Америкийн хамгийн анхны боулингийн байршил Нью-Йорк хотын Батери дүүргийн орчимд зүлгэн дээрх боулингд зориулагдсан байж болох юм. Одоо санхүүгийн дүүргийн гол төв болсон энэ дүүргийн хэсэг гарзыг Нью-Йоркчууд Боулингийн Ногоон хэмээн нэрлэсээр байна.
Америкт энэхүү тоглоом жаргал зовлонгоо их үзжээ. 1841 онд Коннектикат муж ямарваа нэг боулингийн замтай байхыг хуулиндаа хориглосон нь боулинг нь мөрийтэй тоглоомын нэг зорилго байсантай холбож үзэж болох юм. Гэхдээ бас энэхүү асуудал мэдээж түүний алдар нэрийг бас баталж байлаа. Аж үйлвэрийн салбарын олон удирдагч байрандаа боулингийн зам суурьлуулахыг илүүд үздэг байжээ. 10 модтой боулингийн тоглоом хаанаас гарч ирсэн нь тодорхой бус ч 1800 оны сүүл гэхэд Нью Йорк, Охайо болон бүр баруун зүгийн Иллинойс муж гэх мэт олон мужид түгэн тарсан байв. Харин бөмбөгний жин болон модны хэмжээ бүс болгонд өөр өөр байдаг байжээ. Гэвч рестораны эзэн Жо Там олон янзын боулингийн клубуудын төлөөлөгч нарыг нэгтгэснээр үүнийг өөрчилсөн байна. 1895 оны 9-р сарын 9-нд Нью-Йорк хотын Бетховены танхимд Америкийн Боулингийн Их хурал анхны чуулганаа хийжээ. Удалгүй стандартчилал бий болж томоохон үндэсний тэмцээнүүд зохиогдож эхэлжээ.
Эмэгтэйчүүд 19-р зууны эцсээр боулинг тоглож эхэлсэн байхад Америкийн Боулингийн Их хурал эрэгтэйчүүдэд зориулагдсан байж. 1917 онд Сент-Луис хотноо Эмэгтэйчүүдийн Олон улсын Боулингийн Их хурал төрөн гарчээ. Улсын өнцөг булан бүрээс тэмцээнд оролцохоор ирсэн эмэгтэй удирдагч Деннис Свиннигийн дэмжлэгтэйгээр Эмэгтэйчүүдийн Үндэсний Боулингийн Холбоог байгуулахаар шийдсэн байна. Энэ үед боулингийн технологид маш том алхам гарчээ. Бөмбөг нь эхэндээ маш хатуу мод болох царсаар хийгддэг байжээ. Харин 1905 онд хамгийн анхны резинэн бөмбөг “Evertrue” үүсч, 1914 онд Брунсвик Корпораци “нууц резинэн бүтэц” бүхий Минералит бөмбөгийг амжилттайгаар нэвтрүүлсэн байна.

Технологийн дэвшилийн өөрчлөлт

Зохион байгуулалт бүхий хүлээн зөвшөөрөгдсөн стандартай энэхүү тоглоомын алдар нэр өнөө үед ч өссөөр байна. 1951 онд өөр нэгэн технологийн нээлт хөгжлийн замналд гарч иржээ .Америкийн Машин болон Цутгамалын Компани (AMF, тухйн үед нарийн боов, тамхи болон бэлэн хувцасны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байсан) Готфред Шмитийн автомат төхөөрөмжний патентийг худалдан авч 1952 оны сүүлээр боулингийн автомат төхөөрөмж бүтээгдсэн байна. 1950-аад онд телевиз боулингийг ээлдээ авснаар энэхүү тоглоомын алдар хүнд хурдацтай өссөн байна. NBC-гийн “Боулингийн Аварга шалгаруулах тэмцээн” боулингийн хамгийн анхны телевизийн нэвтрүүлэг байжээ. Нэвтрүүлгүүд ч нэмэгдэж “Түүнийг нөөц болго, ”Алдартнуудын Боулинг” болон ”Долларын төлөөх Боулинг” гэх мэт шоунууд гарч ирсэн байна. 1961 онд ABC телевиз Мэргэжлийн Боулингчидийн Холбооны тэмцээнийг дамжуулах анхны телевиз болов.

Амжилттай үндэслэгч, төлөөлөгч , үйлдвэрийн эзэн Эди Элиас Мэргэжлийн Боулингчидийн Холбоог үүсгэн байгуулж, түүний удрирдлагатайгаар Мэргэжлийн Боулингчидийн Аялан Тоглолт ABC телевизийн спортын сувгийн тун алдартай нэвтрүүлэг болж чадсан байна. Улмаар Эмэгтэйчүүдийн Мэргэжлийн Боулингчидийн Аялан Тоглолтыг(одоогийн Эмэгтэйчүүдийн Мэргэжлийн Боулингийн Холбоо) нэвтрүүлгээр дамжуулах болсноор сая сая америкчууд энэхүү спортын амтанд орсоныг гэрчилнэ. Эдүгээ дэлхийн 90 гаруй улс орны 95 сая хүн боулингийн спортыг шимтэн сонирхож байна. Боулингийн шилдэг тамирчид Олон Улсын Боулингийн Холбооны дэмжлэгтэйээр Олимпын тэмцээн болон дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд тогтмол оролцож байна

Спортоор стресс бухимдлаа тайлах нь эрчүүдэд хамгийн тохиромжтой

Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэлзүйн онцлог
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүй маш их ялгаатай байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд өөрийнхөө сонирхол дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг, үзэл бодлоо тууштай хамгаалж чаддаг бол эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөндөө хэтэрхий автамтгай, түүндээ захирагдаж, өөрт хэрэгтэй байгаа зүйл дээрээ тулгуурлаж шийдвэрээ гаргадаг байна. Үүнээс болж эр эм хоёр хүн хоорондоо зөрчилдөх нь түгээмэл байдаг аж.
Мөн эр, эм хүмүүсийн амьдрал дээр гаргадаг шийдвэрийг нь судалж үзэхэд эрчүүд шийдвэр гаргахдаа илүү шийдэмгий байдаг бол эмэгтэйчүүд нэлээд бодож тунгааж байж шийдвэрээ гаргадаг байна. Сэтгэлзүйн энэ онцлогийнх нь үр дүнд амьдралынх нь олон асуудал хөвөрч эхэлдэг. Эрчүүд яарч шийдвэр гаргаснаасаа болж хожим амаа барих нь элбэг байдаг байна. Харин хүүхнүүд цаг хугацаа алдсандаа өөрийгөө буруушаах нь олонтаа байдаг хэмээн сэтгэл судлаачид тайлбарладаг ажээ.

Эрчүүд стресст илүү их автдаг
Нэгэн хошин шогийн жүжигт хамгийн их стресстэй хотоор Улаанбаатар орж, Гиннесийн номд бүртгэгдсэн талаар гарч байсан. Үнэндээ ч өнөөдөр бухимдалгүй хүн цөөхөн байгаа биз. Тэр дундаа эрчүүд өөрсдийнхөө онцлогоос хамааран бүсгүйчүүдээс илүү их стресст орж, бухимддаг байна. Эрчүүд стрессийг гүн гүнзгий хүлээж авдаггүй хэрнээ олон жижиг зүйлсийг бодсоор байгаад тэр жижиг зүйлс нь нэг цэгт цугларч, нэгэн бүхэл болдог гэнэ. Харин эмэгтэйчүүд эсрэгээрээ тэр олон жижиг зүйлсийг нэг бүрчлэн мэдэрдэг хэрнээ түүнийгээ буцааж гаргахдаа эрчүүдээс хавьгүй илүү байдаг байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд стрессээ тайлаад сурчихсан байдаг. Эрчүүдийн хувьд бухимдал, стрессээ тайлах, өөрийгөө нээх тал дээр эмэгтэйчүүдээс учир дутагдалтай байдаг гэнэ. Зөвхөн дотроо бодож, шаналаад яваад байдаг болохоор эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их бухимдаж, стресст ордог байна. Тэр шаналал, стрессээ бусдад ярьж, бухимдлаа тайлъя гэж хэчнээн хүссэн ч ингээд хэлчихвэл намайг юу гэж бодох бол гэсэн бодол нь давамгайлдаг аж. Ингэснээр эрчүүд бусадтай, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстэйгээ өөрийн бухимдлаа хуваалцаж чаддаггүй гэдгийг сэтгэл судлаачид тогтоожээ.

Стресст хэт автсанаар нойргүйтэж, ходоод өвддөг
Ямар ч хүн их, бага хэмжээгээр стресст автдаг. Харин түүнийгээ яаж гаргаж байна вэ гэдгээс их зүйл хамаардаг байна. Ялангуяа эрчүүд гүнзгий стресст авдаг. Хэтэрхий стресст автчихсан, түүнийгээ ил тод гаргаж чаддаггүйгээс эрчүүдийн хувьд стресс нь өөр байдлаар илэрч гардаг байна. Тухайлбал ходоод нь өвдөх, толгой нь өвдөх, нойргүйтэх, хоол унднаас гарах зэрэг байдлаар стресст орсны шинж нь илэрдэг байна. Энэ талаар сэтгэл судлаачид зарим нэг судалгаа хийжээ. Эр хүний генд нь дотогшоогоо чиглэсэн, нээлттэй бус зан чанар түлхүү байдаг аж. Тиймээс ч өөрт тохиолдсон зовлон бэрхшээл, уур бухимдлаа дотроо хадгалснаар дотроосоо өвдөж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл эрт хөгширч, сэтгэл санаагаар унаж эхэлдэг. Ингэснээр 30 настай залуу 40 настай хүн шиг бодож сэтгэдэг, цаашлах юм бол биеийн байдал нь ч 40 настных шиг болдог байна.

Эрчүүд спортоор хичээллэж стрессээ тайлах нь илүү тохиромжтой
Монгол эрчүүдийн хувьд юмаа их хурааж нөөснөөр амархан стресст авдаг гэдгийг дээр өгүүлсэн. Харин эрчүүд маань энэ их стресс, бухимдлаа тайлах аргыг төдийлөн олж чаддаггүй байна. Эрчүүдийн стресс бухимдал бөөгнөрч байгаад гэнэт хүчтэй дэлбэрч гардаг аж. Бүх зүйлийг үргэлж хадгалж, цаашаа дарж байна гэж байдаггүйг сэтгэл судлаачид онцолж байгаа юм. Хурааж нөөсөн бүх юм хэзээ нэгэн цагт эргэж гарч ирж, сөхөгддөг байна. Ингэснээр гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө буруу цагт буруу байдлаар бухимдлаа гаргах нь цөөнгүй бий. Тиймээс өөрийнхөө сэтгэл дотроо байгаа зүйлийг бага дээр нь аль болох цэгцэлж, цэвэрлэж, гаргаж байх хэрэгтэй. Гэхдээ түүнийгээ гаргалаа гээд хэн тааралдсанд нь ярих, эсвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гаргахыг тэвчих хэрэгтэйг сэтгэл судлаачид зөвлөж байна. Эдгээр нь ямар нэгэн байдлаар эргэж өөрт нь асуудал үүсгэж, бухимдлыг нь улам нэмэгдүүлдэг байна.
Тиймээс эрчүүдэд ямар аргаар стрессээ тайлах нь үр дүнтэй талаар сэтгэл судлаачид дараах зөвлөгөөг өгч байна. Стрессийг үг яриа болон хөдөлгөөн гэсэн хоёр аргаар гадагшлуулдаг байна. Эрчүүдийн тухайд үг ярианы арга нь төдийлөн таардаггүй. Учир нь олон эмэгтэйчүүдийн дунд ажилладаг эрчүүд ажлынхантайгаа тэр болгон бухимдлаа хуваалцаж, долоон булчирхайгаа тоочдоггүй. Монгол хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүд хүний нууцыг тэр болгон хадгалаад бусдад дэлгэхгүй байна гэдэг ховор үзэгдэл гэнэ. Энэ мэтчилэн олон хүчин зүйл эрчүүдийг үг яриагаар стрессээ гаргаж чадахгүйд хүргэдэг аж. Тиймээс эрчүүдийн хувьд спортоор хичээллэх нь хамгийн зөв, тохиромжтой арга юм. Спорт клубт нэг цаг гүйгээд хөлсөө гаргасан байхад сэтгэл санаа тайвширч, тэр гаргасан хөлстэй нь стресс хамт гадагшилдаг байна. Үгүй бол өглөө эрт гүйж болно. За тэгэх цаг зав хомс байдаг бол гэртээ биеийн тамирын дасгал хийхэд цөөн минут зарцуулахад хангалттай. Мөн амралтын өдрөөр ч юм уу хөдөө агаарт гарч болох юм. Гэхдээ агаарт гарлаа гэхэд мөн л их юм бодох нөхцөлийг бүрдүүлж өгдөг болохоор өөрийгөө аль болох завгүй байлгах хэрэгтэй байдаг байна.

Дээд амжилтууд эвдэгдсэн “Кюүшюү” башё

Мэргэжлийн сумочид энэ оны сүүлийн башёгоо амжилттай дуусгалаа. Амжилттай гэж тодотгохын учир нь “Кюүшюү” башёгийн дохёд дээд зиндаанд зодоглосон Монголын арван бөхийн найм нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж Ёкозүна Хакүхо ганц ч уналгүй тэргүүлсээр эзэн хааны цомыг 12 дахь удаагаа гардан авсан юм. “Кюүшюү” башё өндөрлөөд байгаа энэ үед бөхчүүдийн барилдаан гэхээсээ илүү онцлох үйл явдлуудыг уншигч та сонирхож байгаа байх. Учир нь энэ башё бөхчүүдийн хувьд дээд амжилтуудыг олноор тогтоосон онцлох башёнуудын нэг байсан юм. Барилдааны дунд үеэс хоёр аваргын хэн нь түрүүлэх бол гэсэн таамаглал сумо сонирхогчын сонирхлыг ихэд татаж байсан ч тэмцээний сүүлийн өдөр хоёр их аварга хоорондоо барилдаж, Хакухо уватэнаге мэхээр Асашёорюүг буулган авсан юм. Ийнхүү тэр ганц ч унаагүй Кюүшюү башёгийн түрүүг авсан билээ. Түүний энэ амжилт нь дөрвөн жилийн өмнө их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн гаргаж байсан 84 давсан дээд амжилтыг хоёроор ахиулж сумогийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нэмсэн юм. Энэ нь бас япончуудын хайрлан хүндэлж явдаг домогт их аварга Футабаяамагийн амжилтыг давтаж байгаа аж. Ийнхүү Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд цагийг эзэлсэн их аварга нэгээр нэмэгдэв. Түүнийг ийн цоллох нь бас учиртай. Аваргыг давж аварга болдог гэдэг. Тэрбээр энэ жилийн зургаан башёд Ёкозүна Асашёорюүг давсан гэсэн бас нэгэн амжилтын эзэн болоод байгаа юм. Мөн оны хаалтын “Кюүшюү” башёд зургаан жилийн дараа хоёр аварга барилдаж байгаа аж. Хамгийн сүүлд 2003 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд Асашёорюү, Мусашимару аварга цуг гарч байжээ. Түүнээс хойш Асашёорюүгийн үе эхэлсэн ба 2007 онд Хакүхо ёкозүна болоход Асашёорюү нэг жилд нь шийтгүүлж, дараагийн барилдаанд гэмтлийн улмаас өнжсөн. Ингээд 2000 оноос хойш анх удаа “Кюүшюү” башёд ёкозүна цолтнуудын барилдаан гарсан башё болсон билээ. Харин ёкозүна Асашёорюү хоёр жил гаруй дараалан түрүү аваагүй хар цувралаа таслах зорилготой “Кюүшюү” башёд хүч үзсэн. Хэрэв энэ зорилгоо биелүүлбэл макүүчид 25 дахиа түрүүлэн их сумогийн түүхэнд ганцаараа гуравдугаарт бичигдэх байсан юм. Харамсалтай нь гэмтлийн улмаас их аварга маань сүүлийн өдрүүдэд өөрийн барилдаанаа гаргаж чадсангүй. “Кюүшюү” башёгийн бас нэгэн онцлог үйл явдал нь яах аргагүй Озеки Кайогийн амжилт. “Томозуна” дэвжээний бөх, энэ цагийн хүчтэнгүүдийн нэг тэрбээр нутгийнхаа дэвжээнд дахин барилдсанаар Японд байтугай дэлхийд нэрээ цуурайтуулсан билээ. Башёгийн зургаа дахь өдөр Озеки Кайо дээд зиндаан дахь 804 дэх даваагаа авсан бөгөөд бүх цагийн шилдэг сумочдын дээд зиндаанд давсан жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Тэрбээр тэмцээний сүүлийн өдөр тавин хувийн амжилтаа үзүүлж 805 болгосноор энэхүү амжилтаа бататгаж чадсан юм. Түүний өмнө ёкозүна Чиёнофүжи 807 даваатайгаар нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Башё эхлэхийн өмнө озэки Чиётайкай тавиас дээш хувийн амжилт үзүүлж чадалгүй сэкивакэ руу унасан ч зодог тайлахгүй гэсэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг нэлээд татсан ч тэрбээр энэ сард тавин хувийнхаа амжилтыг үзүүлж чадсангүй. Гэвч түүнд бас нэгэн найдвар байгаа. Сумогийн холбооны Банцүкэгийн дүрмэнд озэкигоос сэкивакэд унасан бөх дараагийн башёд арав ялбал цолоо эргүүлж авна гэсэн заалт байдаг аж. Хэрвээ энэ заалтын дагуу дараагийн башёд арав давбал озэки цолоо дахин авах боломжтой болох аж. Түүний энэ амжилтад итгэх хүн цөөхөн байна. Учир нь энэ оны таван тэмцээнд авсан ялалтынх нь нийлбэр 28. Энэ нь оны бүх тэмцээнд барилдсан 31 бөхөөс хамгийн муу үзүүлэлт юм. Үүний дундажийг тооцвол тэрбээр нэг тэмцээнд долоо хүрэхгүй даваа авчээ. Нэгэнт ийм дундажаас доогуур түвшинд тогтсон түүнээс озэки цолыг хамгаалах, эргүүлж авах хэмжээний барилдаан гарахгүй нь тодорхой хэмээн үзэж байгаа юм

Ерөнхийлөгч нар ямар спортоор хичээллэдэг вэ?

Эрч хүчтэй, эрүүл чийрэг, идэвхтэй Ерөнхийлөгч нар өнөөдөр дэлхий дахиныг удирдаж байна. Өнөө цагийн хамгийн нэр алдартай улс төрч Барак Обама, Владимир Путин нарын хагас нүцгэн дүр төрхтэй гэрэл зургууд сүүлийн үед олны нүдэнд өртөх болсон билээ.


Манай улсын хойд хөршийн удирдагчдын хувьд Борис Ельциний үеэс эхлэн спортоор хичээллэх нь уламжлал болсон гэхэд болно. Тэрбээр чөлөөт цагаараа газрын теннис тоглодог байсан нь Оросын улс төрчдийг спортоор хичээллэхэд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Дэлхийн лидерүүдийн чансааг тэргүүлдэг Владимир Путин хүүхэд байхаасаа л спортод дуртай нэгэн. Төрийн тэргүүн болсон ч энэ зангаа гээлгүй, өөрийн дэмждэг хөл бөмбөгийн багийн тоглолтыг үзэж суухыг нь олонтаа харж болно. Түүний жүдо, уулын цанаар хичээллэдэг нь дэлхийн лидерүүдийн дунд “спорт” гэсэн тодотголтой цоо шинэ имижийг гаргаж ирсэн юм. Путин спортоос гадна загасчлах, байлдааны онгоц жолоодох зэрэг хоббитой болохыг нь папараццийнхан хэдийнэ дурандаа буулгасан. АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны өнгөт арьстан Ерөнхийлөгч Барак Обама үндэснийх нь спорт болсон н сагсан бөмбөг тоглох дуртай. Мөн ихэнх чөлөөт цагаа гольфийн талбай дээр өнгөрүүлдэг байна. Францын Ерөнхийлөгч Николя Саркози өнгөрсөн тавдугаар сард өглөөнийнхөө гүйлтийн үеэр зүрх нь хямарснаас эмнэлэгт хүргэгдэж байсныг санаж байгаа биз дээ. Тэрбээр гүйлтээс өөр төрлийн спортоор хичээллэдэггүй аж. ОХУ-ын Төрийн тэргүүн Дмитрий Медведев уулын спортоос гадна йогоор олон жил хичээллэж байгаа юм. Цөмийн асуудлаас болж дэлхий нийтэд багагүй шүүмжлэгдэж байгаа Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад чөлөөт цагаа хөлбөмбөгийн “ногоон талбай”-д өнгөрүүлдэг байна. Гэхдээ түүний хамгийн дуртай спортын төрөл бол морин поло аж. Дэлхийн лидерүүдээс хамгийн “хэрүүлч”-ээр тодроод байгаа Венесуэлийн Төрийн тэргүүн Уго Чавес дунд сургуульд байхаасаа бейсболоор хичээллэж эхэлжээ. Тэр байтугай коллежийнхоо шигшээ багийн ахлагч байсан байна. Тэрбээр энэ спортоо одоог хүртэл орхиогүй хичээллэсээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг бие багатай ч бэлчээр томтой эр гэх нь бий. Эрх чөлөөний орон болох АНУ-д боловсролынхоо түвшинг дээшлүүлсэн тэрбээр чамгүй мэргэн харваач болохоо өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын үеэр монгол түмэндээ харуулсан. Түүгээр ч зогсохгүй цэргийн сургууль төгссөн болохоор биеийн тамирын ямар ч салбарт баргийн аавын хүүд мөчөөгөө өгдөггүй гэнэ

Гоолиг нарийн болгох дасгал

Бид та бүхэндээ бэлхүүсээ хэрхэн гоолиг нарийхан болгох дасгалыг санал болгож байна. Гоолиг сайхан биетэй болохыг хүсэж байгаа охид бүсгүйчүүд та бүхэн дараах дасгалыг заавал хийгээрэй.

Нуруугаараа эргэх дасгал
Энэ дасгал бэлхүүс чангаруулдаг юм. Эхлээд та нуруугаа цэхлэж зогсоод саваа модны үзүүрээс атган гараа сунгана. Дараа нь саваа модоо атгасан чигтээ гараа толгойныхоо ард авчирна. Эхлээд баруун тийш аажуухан зөвхөн бэлхүүсээрээ эргэж, буцаж хуучин байрлалдаа орон бэлдэх байдалд орж зүүн тийшээ эргэнэ. Энэ дасгалыг зүг зүг лүү 25 удаа давтаад хийгээрэй.

Ташаагаа өргөх дасгал
Хэвлийн дээд булчин чангаруулах энэ дасгалыг шалан дээр хэвтэж хийнэ. Эхлээд хөлөө өвдгөөрөө нугалахдаа хөлийн тавхайг шалнаас хөндийрүүлэхгүйг мартуузай. Ийнхүү бэлдэх байдалд орсны дараа өгзгөө шалнаас хөндийрүүлж, ташаагаа аль болох өндөрт өргөхийг хичээх хэрэгтэй. Дараа нь буцаж бэлдэх байдалд орж дасгалыг дахин 12-15 удаа давтан гүйцэтгэнэ.

Хөлөө өргөх дасгал
Энэ дасгал нь хэвлийн доод булчинг хөгжүүлдэг бөгөөд та хэвтэж байгаад хөлөө шулуун дээш өргөн шалтай перпендикуляр түвшинд барина. Хэсэг хугацааны дараа хөлөө буулгаж амраагаад дахин үргэлжлүүлж, 12-15 удаа давтан хийнэ.
Та энэхүү цогц дасгалыг долоо хоногт гурван удаа буюу дундаа нэг өдөр завсарлан өглөөний цайны өмнө хийж заншвал бүсгүй та эерэг өөрчлөлтийг мэдрэх болно

Усан сэлэлтээр хичээллэхийн ач холбогдол

Спортын төрлүүд дотроос хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуужилтай, эрүүл чийрэг, гоо сайхан болгодог төрөл нь усанд сэлэх спорт юм. Хөдөлгөөний дутагдал болон элдэв химийн бодисноос болж маш олон төрлийн өвчнүүд бий болсон. Үүнтэй тэмцэх нэг арга бол усан спорт юм. Усанд сэлэх нь таны биеийн хэлбэр галбирыг засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхитэй үйл ажиллагаа юм. Хүний бие байнга босоо байдалтай байдаг нь нурууны ясанд маш их ачаалал өгдөг. Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачааллыг багасгаж өгдөг.


Усанд сэлэхэд хүний бие хэвтээ тэнхлэгт байрлах тул сээр нурууны яс үеүдээр дарах биеийн жингийн ачаалал арилж, нурууг тэнэгэр байлгах, биеийн тэнцвэрийг хадгалж байх үүрэг ноогддог, нурууны булчингуудад ирэх энэ ачааллыг ашиглан нурууны бөгтөр, гэдгэр, муруй, хазгай хэвшил гэмтлийг эмчилдэг. Ус дулаан дамжуулах чанараа агаараас илүү учир усанд буй хүний бие их хэмжээний дулаанаа алддаг. Цельсийн +24С дулаантай усанд 15 минут байхад 100 илүү калори дулаан алдана. Ингэж хүний бие био, химийн ажиллагаа сэргэн булчингийн ажиллах чадвар дээшлэн бодисын солилцоог нэмэгдүүлэх тул хэт таргалалтын эсрэг усан спорт сайн хэрэглүүр болдог.
Шинжлэх ухаан техникийн эрин зууны хүний нэг аймшигт дайсан мэдрэлийн ядаргаанаас та зөвхөн усан спортын тусламжтайгаар ангижирч болно. Ус сайхан илэлт /массаж/ хийгч юм. Биеийн гадаргууг тойрон урсах зөөлөн тааламжтай урсгал нь сайн нөлөөлж, мэдрэлийн төгсгөлүүдэд таатай илэлт хийж өгдөг. Усчин хүн бяртай мөртлөө уян хатан хөдөлгөөнтэй байдаг. Хүний биеийн бүх үе мөчний хөдөлгөөний үр дүнд сэлэлтүүд хийгдэх тул биеийн хөшүүн байдлыг арилган уян зөөлөн хөдөлгөөнийг бий болгохын зэрэгцээ хүнд авхаалж, самбаа, тэсвэр хатуужил, сэргэлэн цовоо, гоо сайхны хүмүүжил олгодгоороо бусад спортоос онцлог юм

Хөлийн булчингаа хөгжүүлье гэвэл

Хэрэв та богинохон хугацаанд хөлийнхөө булчинг бэхжүүлж, чийрэгжүүлэхийг хүсвэл ташаа, шилбэнд зориулсан энэхүү дасгалыг хийгээрэй.



Нэг. Гараа доош буулгаад, хөнгөн гантелийг атга. Ташаа шалтай параллель байх хүртэл хагас сууна. Ийм хагас суулт нь ташааг сайн бэхжүүлдэг. Энэ дасгалыг өдөрт хичнээн удаа ч давтан хийж болно /дунджаар 12-15 удаа/.

Xоёр. Цэх зогсоод гантельтай гараа мөрний орчим нугал. Өлмий дээрээ аажим бөгөөд чадах хэмжээгээр дээш өргөн зогсоно. Анхны байрлалдаа ор. Энэ дасгал нь шилбийг бэхжүүлдэг. Долоо хоногт гурван удаа 15-20 удаа хийвэл та үр дүнд заавал хүрнэ.

Гурав. Цагираган дасгал бэлхүүс төдийгүй ташааг бэхжүүлдэг. Том цагирагийг ташаа орчим эргүүлж дадах нь энэ хэсгийн булчинг бэхжүүлж, өөх тосыг тэнцвэржүүлдэг байна. Ийм дасгалыг өглөөгүүр хийвэл сайн. 10-20 удаа давтан хийж болно.

Дөрөв. Дугуй унах хэлбэрийн дасгал нь хөлний шилбийг бэхжүүлж, хэв маягийг засч залруулдаг байна. Дээш харж хэвтээд хоёр хөлөө ээлжлэн дугуй унах маягаар хөдөлгөнө. Энэ нь аарцагны ясыг бэхжүүлэх сайн талтай. Өдрийн аль ч үед хийж болох дасгал.

Тав. Зөвхөн спорт зааланд л хүний бие галбир засагдана гэж үзвэл эндүүрэл. Лифтээр явахгүй шатаар дээш доош өгсөж, уруудах нь биеийн тамирын зааланд тусгай хэрэгсэл дээр хөлний булчинг бэхжүүлэхээс гурав дахин илүү үр дүнтэй болох нь тогтоогджээ
H1N1 вирүсийн эсрэг “Дэлхийн зөн” байгууллага 500 мянган ам доллар зарцуулахаар болжээ
H1N1 вирүсийн эсрэг “Дэлхийн зөн” байгууллага 500 мянган ам доллар зарцуулахаар болжээ


Томуугийн А хүрээний /H1N1/ вирүсийн тархалтын эсрэг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага 500 мянган ам.долларын өртөг бүхий урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэнэ.



Тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Снэри өнөөдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа ингэж хэлжээ.



Алекс Снэри хэлэхдээ “ “Дэлхийн зөн” байгууллага өнгөрсөн 7 хоногт судалгаа, үнэлгээ хийн төсөл хэрэгжүүлэхээр ийнхүү шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэл хот болон орон нутагт “Өрхөөс өрхөд” гэсэн зарчмаар эмзэг бүлэг, жирэмсэн эхчүүд, сүрьеэ, уушигны өвчтэй хүмүүс, бага насны хүүхдэд илчлэг ихтэй хоол тэжээлийг Эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгох болсон.

Ойрын гурван сард гэхэд л 12 мянган хүүхэд хоол, тэжээлийн туслалцаа авах боломжтой. Мөн иргэдэд нүүрс, гар ариутгах шингэн, дулаан хувцас, гэрийн дулаалга, өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай байгаа наад захын материал өгөхөөр төлөвлөөд байна” гэлээ.



Томуугийн А хүрээний вирүсийн тархалт, хийж байгаа ажлын талаар Шадар сайд М.Энхболд товч танилцуулж вакцин худалдан авах боломжийг байгууллагынхаа шугамаар судлахыг хүссэнийг Дэлхийн зөн байгууллагын суурин төлөөлөгч Алекс Снэри хүлээн авчээ

Монголэмимпексийнхэн Тамифлю эм оруулж ирлээ

Манай улсын эм хангамжийн тэргүүлэх компани болох Монголэмимпэкс концерн нь томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдварт ханиадны үед хэрэглэх Тамифлю /химийн нэр нь/ буюу Флюхалт /худалдааны нэр нь / эмийг Энэтхэг улсын тэргүүлэгч эмийн үйлдвэр Ranbaxy Laboratories Limited компаниас гэрээний дагуу оруулж иржээ. Уг эмийг худалдаанд гаргахдаа ЭМЯ-тай зөвшилцөж, гэрээ байгуулсны дараа борлуулалтын үнийг тогтоох юм байна.
Тамифлю эмийг нийслэл болон аймаг орон нутгийн Монголэмимпэкс Концерны салбар компаниудаар дамжуулан фарммаркет, эмийн сангуудаар худалдах юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Тамифлю эмийг үйлдвэрлэгчдийн үнээр /уг эмийн импортын гаалийн болон НӨАТ чөлөөлөгдсөн тул/ буюу ойролцоогоор 40 орчим мянган төгрөгөөр борлуулах бололтой

Эрүүл энхийн 5 чухал

ЭХНИЙ ЧУХАЛ
Ходоод эрүүл байх. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналалаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг. Энэ хямралаас гарахын тулд аюулхай дээрээ хоёр гарын гурав гурван хуруугаар 2 талаас нь зэрэгцүүлэн 3 сек тутам 3 удаа дарна. Дараа нь ялихгүй дор бас адил дарна. Энэ аргаар өдөрт 3 удаа дарж хэвшвэл ходоодны шарх, хорт хавдар мэтийн хүнд, хөнгөн өвчнөөс сэргийлж болдог байна.


ХОЁР ДАХЬ ЧУХАЛ
Сайн унтах. Хүн бүрийн онцлогоос хамаарч 6-8 цаг унтвал хангалттай. Сэрмэгцээ шууд босох хэрэгтэй. эс тэгвэл хорт хий биед шингэж, нойрмог, хийморьгүй болдог байна. Мөн унтахаар хэвтсэн л бол “оюун”-ыхаа цонхыг хааж юу ч бодохгүй, ном уншихгүйгээр шууд унтахыг хичээгээрэй.


ГУРАВ ДАХЬ ЧУХАЛ
Өтгөнөө саадгүй гадагшлуулж байх. Хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг байна. Цагтаа хүндэрч байхын тулд өглөө босохын өмнө хүйсний зүүн доод хэвэлд 2 гараараа 3 минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус уугаарай. Өглөө бүр бие засвал бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай хамгаалагддаг ажээ.


ДӨРӨВ ДЭХ ЧУХАЛ
Байнгын хөдөлгөөн. Энэ нь сэтгэл санааг өөдрөг сэргэлэн болгоод зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. Алив ажилд сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд ажил хийж хөдөлж байсан ч өтлөх нь амархан гэнэ.


ТАВ ДАХЬ ЧУХАЛ
Инээмсэглэл. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог байна

Цусны шинжилгээгээр хорт хавдрыг оношилно

Японы Каназава их сургуулийн мэргэжилтнүүд цусанд гарсан генийн өөрчлөлтийг шинжилснээр хоол боловсруулах эрхтнүүд болон элэгний хорт хавдрыг оношлох аргыг дэлхийд анх удаа боловсруулжээ. Ийм арга хэрэглэн өвчнийг тодорхойлох нарийвчлал 90 хувьд хүргэж байгаа гэж профессор Сюити Канэко тэргүүтэй шинжээчдийн энэ хэсгийн төлөөлөгч сэтгүүлчдэд хэлсэн байна.

Шинэ оношлогоо нь өвчтөнд ямар нэг онцгой төрлийн тариа хийх юмуу рентген зураг авахыг шаарддаггүй байна. Шинжилгээ хийхийн тулд 2,5 шоо сантиметр цус авахад хангалттай байх гэнэ. Шинжилгээ нэг мянга орчим ам. долларын өртөгтэй бөгөөд хариу нь 3-4 өдөрт гарах ажээ. Каназава их сургууль өөрийн аргад патент авахыг хүссэн бөгөөд ирэх оны сүүлчээс Японы эмнэлгүүд энэ аргыг нэвтрүүлж эхлэх юм.

Энэ технологи нь цусан дахь тодорхой генийн тоо нэмэгдэж үү, багасаж уу гэдгийг шинжилдэг цусны шинжилгээний нэг төрөл ажээ. Ходоод, шулуун гэдэс, нойр булчирхайн хорт хавдартай 40 өвчтөн, түүнчлэн бие эрүүл сайн дурын хүмүүсийг оролцуулан цуврал туршилт хийснээр уг аргыг боловсруулсан байна

Японы Каназава их сургуулийн мэргэжилтнүүд цусанд гарсан генийн өөрчлөлтийг шинжилснээр хоол боловсруулах эрхтнүүд болон элэгний хорт хавдрыг оношлох аргыг дэлхийд анх удаа боловсруулжээ. Ийм арга хэрэглэн өвчнийг тодорхойлох нарийвчлал 90 хувьд хүргэж байгаа гэж профессор Сюити Канэко тэргүүтэй шинжээчдийн энэ хэсгийн төлөөлөгч сэтгүүлчдэд хэлсэн байна.

Шинэ оношлогоо нь өвчтөнд ямар нэг онцгой төрлийн тариа хийх юмуу рентген зураг авахыг шаарддаггүй байна. Шинжилгээ хийхийн тулд 2,5 шоо сантиметр цус авахад хангалттай байх гэнэ. Шинжилгээ нэг мянга орчим ам. долларын өртөгтэй бөгөөд хариу нь 3-4 өдөрт гарах ажээ. Каназава их сургууль өөрийн аргад патент авахыг хүссэн бөгөөд ирэх оны сүүлчээс Японы эмнэлгүүд энэ аргыг нэвтрүүлж эхлэх юм.

Энэ технологи нь цусан дахь тодорхой генийн тоо нэмэгдэж үү, багасаж уу гэдгийг шинжилдэг цусны шинжилгээний нэг төрөл ажээ. Ходоод, шулуун гэдэс, нойр булчирхайн хорт хавдартай 40 өвчтөн, түүнчлэн бие эрүүл сайн дурын хүмүүсийг оролцуулан цуврал туршилт хийснээр уг аргыг боловсруулсан байна

Тамхинаас гарах найман зөвлөгөө

Нэг. Орой эртхэн орондоо ор. Телевиз хараад л суугаад байвал тамхи татмаар санагдаж болзошгүй.



Хоёр. Тамхи татах хүсэл гурваас тавхан минут хүчтэй үргэлжилдэг учраас энэ хугацаанд л тэвччих. Бүр болохгүй бол чихэр аваад хүлх.



Гурав. Тамхинаас гаргадаг бохь, наалт зэрэг тусгай хэрэгсэлд найдлага тавих хэрэггүй. Учир нь эдгээр зүйлд хүчтэй химийн бодис байж болно. Тиймээс зөвхөн өөрийн ухамсар, тэвчээрээ дайчлан байж л хорт зуршлаас ангижрах нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй, үр дүнтэй байдаг.



Дөрөв. Тамхины хор уршгийн тухай бичсэн зүйлийг дахин дахин унш. Тамхи татсанаас болж үүссэн өвчин, эмгэгийг харуулсан ой гутам зургуудыг үзэж бай.



Тав. Тамхи татах болгондоо юутай ч энэ бүх хугацаанд нэгээр зогсохгүй машины мөнгийг утаа болгосноо нэг саначих. Уур тань хүрч байна уу? тэгвэл янжуураа хойш нь тавь.



Зургаа. Тамхи татах хүслээ цаг, минутаар хойшлуулаад л бай. Та өөрийнхөө тэвчээрийг шалгах шилдэг арга. Бүтэн өдөр ердөө ганцыг л тат. Шоколад, зайрмагаар ч юмуу өөрийгөө урамшуул.



Долоо. Тамхины тухай бодохгүй байх. Салхинд гар, явган яв, гэр орондоо ямар нэг зүйл хий. Өдөр ч түргэн өнгөрнө.



Найм. Тамхи татмаар санагдуулах орчинтой бүү /харьц баар, ресторан, найз нөхдийн уулзалт гэх мэт/. Энэ хугацаанд архи дарснаас хол байх нь зүгээр. Учир нь нэг хундага уухад л хуучин зуршил санагдах өндөр магадлалтай

Турахын тулд өлсөх нь хамгийн аюултай арга шүү

!
Эмч мэргэжилтнүүд тун ховор тохиолдолд турах зорилгоор өлсөхийг зөвшөөрдөг.

Жишээ нь,
- Таргалалт нь өөрт нь төвөг учруулах болсон
- Хэт их жинтэй хүмүүсийн хөдөлгөөний хомсдолыг арилгах зорилгоор...

Гэхдээ анагаах ухаан зөвхөн эмчлэх эдгээх зорилгоор өлсөхийг ашиглах нь бий. Жишээ нь - Зүрх, судасны үйл ажиллагаа,
- Харшил (арьс цэвэрлэгдэнэ)
- Амьсгалын замын эрхтний өвчлөл... гэх мэтэд эмч өлсөх дэглэмийг санал болгодог.

Харин жирийн илүүдэл жингээ хасах сонирхолтой хүмүүс бол,
- Xоолны дэглэм баримтлах,
- Илчлэг багатай хоол хүнсийг сонгох нь илүү үр дүнтэй.

Ганц нэг өдөр өлсөхөд бол болно, Харин энэ үедээ шингэн зүйл ихээр хэрэглэвэл бие организм цэвэршинэ. Гэхдээ өлсөх өдрийг сунгаж, уртасгах нь эсрэг үр дагаварт хүргэж болзошгүй.

Өлсөх нь глюкоз байхгүй болгодог. Ингэх нь тархинд маш муу. Өлссөнөөс хойшх 2-3 өдрийн дараа тархи шаардлагатай глюкозоо авч чадахгүй байгаагаас нөөцөө шавхдаг. Хоёр хоноход л гликолен дотор агуулагдах элэг болон булчин судасны массаас нүүрс усны нөөцийг авна. Дараа нь өөх болон уургаас глюкоз авна. Уургийг 50 хувь алдахад л үхэлд хүргэх аюултай. Өлсөх нь дараах зүйлд аюултай. Үүнд,
- Витамин болон шаардлагатай хэмжээний бүх нөөц нь огцом зарцуулагдана.
- Цусан дахь шээсний хүчил хэт ихэссэнээр бөөрөнд чулуу үүсэх боломжтой.
- Эмэгтэйчүүдийн бие организмд гормоны хямрал үүснэ. Энэ нь үргүйдэлд хүргэх боломжтой.
- Урт удаан хугацаанд өлсөх нь бие организмын хоол хүлээн авах чадваргүй болгодог.
- Ингэж сульдсанаас болж сэтгэлзүйд хямрал үүснэ.
- Өлсөх нь жирэмсэн эмэгтэйчүүдэд огт тохирохгүй.
- Хөл хүнд болсон эмэгтэй ганц өдөр ч бай өлсөж болохгүй.
- Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд мөн адил.
- Оюуны болон биеийн идэвхтэй хөдөлмөр хийдэг хүмүүст өлсөх дэглэм таарахгүй.
- Даралт ихтэй,
- Толгойн өвчтэй,
- Чихрийн шижин өвчинд,
- Хагалгаа мэс, засал хийлгэсний дараа,
- Xаниад хүрсний дараа ч өлсөж хоолоо сойж болохгүй

Та тамхинаас гарч чадна

:


- Тамхи хүнийг амархан мартамхай болгодог.
- Тамхи хүний уушгинд маш хортой.
- Тамхи нь булчингийн эд эс, яс болон үе мөчинд хор нөлөөтэй.
- Никотин нь эд эсийн шинэчлэгдэх үйл явцыг удаашруулдаг.
- Тамхичин хүн бэртэх магадлал өндөртэй байдаг.
- Тамхи хугарсан ясны эдгэрэлтийг удаашруулдаг.
- Тамхичин хүний нуруу амархан өвчилдөг.



Тамхи татахгүй байх арга
Нэг. "Би тамхи татахгүй, түүнийг бүрмөсөн хаяхаар шийдсэн" гэж бусдад зарлаж хэл.
Хоёр. Тамхи татмаар санагдсан бол 10 минут хүлээ. Тамхи татах хүсэл гурваас таван минут үргэлжлээд намддаг.
Гурав. Шингэн зүйл их уу. Өдөрт 5-8 аяга цэвэр ус уу. Ус нь тамхи татах дуршлыг бууруулдаг.
Дөрөв. Явган явах ч юмуу, хэн нэгэнтэй утсаар ярьж, бохь зажилж, өөрийгөө тамхины талаар бодох завгүй байлга.
Тав. Өөр дотроо сүсэглэ. Шүтдэг шүтээндээ залбир. Бурхан шүтээн, дээд тэнгэр өөр юунаас ч хамаагүй өөрийн итгэдэг бүхнээсээ, тусламж гуйж залбир, чин сэтгэлээсээ хүс.

Зөв хооллолт эрүүл урт наслахын үндэс

:


Ухааны учиг чанга өвөг дээдэс маань өвчний эхлэл, эс шингэснээс, эмийн эх ширгээсэн ус хэмээн номлон дурьддаг байсан. Тэр л амьдралын гүн ухааны мэргэн сургаалийн үндсийг, шинжлэх ухаан техникийн хөгжлөөрөө дэлхийг дагуулан хөтөлж буй, АНУ-ын хүнс судлалын /Nutrition/ ном бүтээлүүд тусган харуулж байгааг гайхан биширмээр. Хоол тэжээлийн тухай нийтийн эрүүл мэндийн боловсролд зориулан гаргадаг ном бүтээлүүддээ, шингэц /digestion/ муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол шалтгаан болдог гэж олонтаа бичсэн байдаг. Түүнчлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвдсөн үедээ ус их хэрэглэхийг зөвлөдөг. Ингээд Америкийн хүнс судлаач эмч эрдэмтдийн зөвлөн толилуулж буй, таны эрүүл энх аз жаргалтай амьдралын түлхүүр болох, мөрдлөгө болгон дагах ёстой зөв хооллолтын онцгой зарчмуудыг хүргэе.


1. Солонгон хэрэглээ.
2. Хамгаалагч /pesticide/ бодистой хүнснээс татгалзах буюу бага хэрэглэх.
3. Цусан дахь сахарыг зохистой хэмжээнд барих зорилгоор хоол хүнсээ тохируулан хэрэглэх.
4. Max махан бүтээгдэхүүн бага хэрэглэх.
5. Зөв төрлийн өөх тос хэрэглэх.
6. Давс багатай, кали ихтэй хүнс хэрэглэх.
7. Өдөрт заавал хангалттай ус уух.
Тайлбар: Солонгон хэрэглээ гэдэг нь олон төрлийн жимс жимсгэнэ хүнсний ногоо хэрэглэхийг хэлж буй бөгөөд өнгө олон янз байхын хэрээр найрлагандаа агуулах эрдэс бодисын хэмжээ нь өөр өөр байдаг аж. Бид хэдий чинээ олон төрлийн жимс ногоо хэрэглэж чадна төдий чинээ хэмжээний антиоксидантийг хуримтлуулж чадах болно. Хүний биед амьдралын үйл ажиллагааны явцад, бодисын солилцооны илүүдэл болох, биед хортой буруу исэлдэлт үүсдэг ба үүнийг саармагжуулах, хоргүйжүүлэх, биеэс гадагшлуулах үүрэгтэй бодисыг "антиоксидант" гэдэг. Мөн ургамлын будагч бодис болох каротин, хлорофил, флавнойд, эслэг /fiber/, энзем, амин дэмийн найрлагууд нь бидний биеийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадвартай аж.

Hогоон цай, хар шоколад, улаан дарсан дахь бодис бэлгийн дааврын үйл ажиллагааг дэмждэг


/Ургамлын фитохимийн чухал найрлагуудын тухайд/
1. Каротии нь бас нэг төрлийн антиоксидант бөгөөд дархлааны системийг дэмждэг. Лууван, бууцай, шар гуа, улаан лооль, амтат шар төмс, чангаанз, жүрж зэрэгт агуулагдана.
2. Кумарин хавдрын эсийн өсөлтийг бууруулах чанартай, дархлааны системийг дэмжих ба антиоксидантын механизмыг идэвхжүүлдэг. Лууван, дуяа, улаан манжин, жүржинд агуулагдана.
3. Глюкосиналит, тиоцианит нь эсийг гэмтээгч, хавдар үүсгэгч бодисыг биед үүсэхээс хамгаалах, хордлогыг багасгах үйлдэлтэй. Байцааны бүлгийн хүнсний ногоонууд болох ногоон улаан цэцэгт байцааны найрлагад байдаг.
4. Флавнойд мөн л антиоксидант, хавдрын эсийн эсрэг болон дархлааг дэмжих үйлчилгээтэй. Гол төлөв бараандуу /dark green/ өнгөт жимс тухайлбал чавга, нэрс, хөх усан үзэм, тоор, чинжүү, өргөст хэмх, зуун наст зэрэгт агуулагдана.
5. Полифенол бас л антиоксидант бөгөөд бэлгийн дааврын үйл ажиллагааг дэмждэг. Энэ бодис нь ногоон цай, хар шоколад, улаан дарсанд нилээд хэмжээтэй байдаг.
6. Стерол энэ бодис нь хорт хавдрын эсийн өсөлтийн явцыг удаашруулдаг. Гормоны үйл ажиллагааг зөв зохистой хэмжээнд байлгадаг. Буйлсны самар /almond/, шар буурцаг нь стеролоор баялаг.
7. Хлорфил нь ургамлыг ногоон өнгөтэй болгодог будагч бодис юм. Бараан ногоон өнгөт бүх төрлийн жимс ногоонд элбэг агуулагдана.



"Хамгаалагч бодисын" /Pesticide/ тухайд:
Газар тариалангийн үйлдвэрлэлд, тариалж буй жимс, хүнсний ногоог, хортон шавьжнаас хамгаалах, дэлгүүрт худалдаалж буйг нь эрт муудахаас хамгаалах зорилгоор цацаж хэрэглэдэг химийн бодис юм. Aldrin, dieldrin, endrin гэх мэт химийн нэршилтэй. АНУ-д жилд 1.2 тэрбум фаунт хамгаалагч бодисыг зөвхөн газар тариаланд цацаж хэрэглэдэг. Энэ тоогоор нэг хүнд жилд 2 фаунт орчим бодис ногдох аж. Хятад улс энэ бодисыг хэрэглэдэгээрээ дэлхийд тэргүүлдгийг та гайхахгүй биз. Эдгээр бодис хавдар ба хорт хавдар үүсгэх шууд хүчин зүйл гэж эрдэмтэд үзэж байна. Хүмүүс энэ эрүүл мэндийн хорыг жимс ногоогоор дамжуулан авч аажмаар хордож байна. Иймээс жимс хүнсний ногоог сайн угааж хэрэглэх ба хальслах болон, аль болох органик зүйлсийг хэрэглэх нь таны эрүүл мэндэд онцгой ач тустай. Хамгаалагч бодисыг угааж цэвэрлэдэг хүнсний саван байдаг.
Эрхэм уншигч танд эрүүл энхийг хүсэн ерөөе

ХДХВ-ийн халдварын тархалтын байдал, сэрэмжлүүлэх зөвлөмж

Манай улс 1987 оноос өнөөг хүртэл 1,7 сая гаруй хүнд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийснээс халдвартай 61 тохиолдол илэрч, 16 нь ДОХ-ын үе шатандаа орж өвчилсөн, үүнээс 8 нь уг өвчний улмаас нас барсан, 12 хүн нь ХДХВ-ийн эсрэг өвөрмөгц эмчилгээ хийлгэж байна. Бусад нь вирүс тээгч халдвартай шатандаа байна.


ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1-ээс бага, тодорхой дэд бүлгүүд болох сүрьеэтэй өвчтөний дунд 0.15%, ижил хүсэрхэгч эрэгтэйчүүдийн дунд 0.85%-ийн тархалттай байгаа боловч сүүлийн жилүүдэд илрэлт нэмэгдэх хандлагатай байна.


Орон нутгаас 12 хүн халдвартай илэрч, үүнээс 8 нь орон нутгийн эмнэлгийн хяналтанд байна. Халдвартай 3 эмэгтэй жирэмслэж төрсөн, хүүхдүүд нь халдваргүй эрүүл бойжиж байгаа ба одоо 2 эмэгтэй жирэмсэн хяналтанд байна.
Халдвартай хүмүүсийг судлаж үзэхэд бүгд 15-55 насныхан, 80.0% нь эрэгтэй, 81.0% нь дээд, тусгай болон бүрэн дунд боловсролтой, 73,4% нь ажилгүй, 84.0% гэр бүлгүй, 1/3 нь гадаадад явж байхдаа халдвар авсан, эдгээр хүмүүс бүгд бэлгийн хавьтлын замаар халдварт өртсөн, эрэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь бэлгийн ижил хүйсэрхэгч чиг хандлагатай, эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь биеэ үнэлэх зан үйлтэй бөгөөд тэдний дунд архичин, гэр оронгүй, тодорхой хаяггүй, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн замын халдварт өвчтэй, ядуу, нэн ядуу гэх мэт нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс зонхилж байна.


Өнгөрсөн хугацаанд ХДХВ-ийн халдвартай 3 эмэгтэй жирэмслэж төрсөн бөгөөд хүүхдүүдэд нь халдвар дамжихаас сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд эрүүл бойжиж байна. Одоо 2 эмэгтэй жирэмсэн байна.
Манайд байгаа гадаадын иргэдээс ХДХВ-тэй 6 тохиолдол илэрсэн.
ДЭМБ-аас 2009 онд гаргасан урьдчилсан тооцоогоор Монголд ХДХВ-ийн халдвартай байж болзошгүй хүний тоог 500 хүртэл гэж тооцжээ.
ХДХВ-ийн халдварын дамжин тархахад нөлөөлж байгаа бэлгийн замаар дамжих халдварт өвчин сүүлийн жилүүдэд ихсэж жилд 23.000-25.000 хүн өвчилж, 10-11 хүүхэд төрөлхийн тэмбүү өвчтэй төрж байна.


Хүн амын дунд ХДХВ/БЗДХ-ын тархалтын хандлагыг 2002-2009 онд 6 удаа харуулдан тандаж судлаж ирлээ. Энэхүү судалгаанаас үзвэл хүн амын эрсдэл багатай бүлэг болох жирэмсэн эмэгтэйчүүд, цусны донор, сүрьеэтэй өвчтөний дунд тэмбүү өвчний тархалт 1.7-2.3% байна.


Хүн амын эрсдэлт өндөртэй бүлэг болох биеэ үнэлэгч, ижил хүйсэрхэгчдийн дунд 11-21%, эрсдэлтэй болон эрсдэл багатай бүлгүүдийн хооронд халдварыг зөөвөрлөн дамжуулж тараагч гүүр хүн амын бүлэг болох хөдөлгөөнтэй явуул эрэгтэйчүүд, бэлгийн замын өвчнөөр өвчилж, эмнэлэгт хандаж ирсэн залуу эрэгтэйчүүдийн дунд тэмбүү өвчний тархалт 4-6% байна.


Эндээс дүгнэж үзвэл хүн амын аль ч тодорхой бүлгүүдийн дунд тэмбүү өвчний халдвар 2-22%-ийн тархалттай байна. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, бэлгийн замын өвчний учир эмнэлэгт хандаж үйлчлүүлсэн эрэгтэйчүүд, цусны донор, сүрьеэ өвчтэй анх оношлогдож байгаа өвчтөнүүдийн дунд тэмбүүгийн өвчлөл ихсэх хандлагатай байна.


Энэхүү харуулдан тандах судалгааны хүрээнд цусны шинжилгээний зэрэгцээ эдгээр хүмүүсээс бэлгийн зан үйлийн асуумж судалгаа авч, БЗДХ/ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлаж дүгнэлт хийсэн байгаа. Үүнээс үзвэл хүн амын энэ талаарх мэдлэг сайн боловч өөрийгөө халдвараас хамгаалах дадал хэвшил тухайлбал тохиолдлын хавьтлаас татгалзах, тэвчих, зайлсхийх нь ховор, бэлгэвч хэрэглэх нь 25% орчим, бэлгийн замын халдварт өвчнөөр өвдсөн үедээ эмнэлэгт оройтож ханддаг учир ихэвчлэн далд хэлбэрт орсон хойноо илэрдэг, бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлүүлэхээс зайлхийдэг, эрсдэлтэй хөдөлгөөнт байдалд амьдардаг болсон, ядуурал, ажилгүйдэл, архидалт зэрэг амьдралын суурь үзүүлэлт таарухан байгаа нь нөлөөлж байна. Олон улсын аргачлалаар, өөрийн орны нөхцөлд тохируулан жилээс жилд боловсронгуй болгон хийсэн судалгааны дүгнэлт, дэлхий дахинд үр дүнгээ өгч байгаа арга туршлагуудад үндэслэн ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх талаар дараах зөвлөмж, сэрэмжлүүлэгийг өгч байна. Үүнд:


- ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх сэргийлэх талаарх төрийн бодлого хууль эрх зүйн зохицуулалтыг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан боловсронгуй болгох шаардлагатай байна.
- ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаар хүн бүр үнэн зөв бодит мэдээлэл олж авах, түүнийгээ амьдрал ахуйн нөхцөлд хэрэглэх дадал хэвшил болгон эзэмшиж, хэрэгжүүлэх
- Залуу хүмүүсийн бэлгийн замын эрхтэний салслагын хучуур, бортгон эсүүдийг бүрэн төлжиж гүйцэх (18-20 нас) хүртэл анхны бэлгийн харьцааг тэвчих
- Гэр бүлийн болон бэлгийн хосууд бие биедээ үнэнч байж, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх, тэвчих, татгалзах замаар аль болох цөөхөн бэлгийн хавьтагчтай байхыг эрхэмлэх
- Эрсдэлтэй байх магадлалтай бэлгийн хавьтлаас зайлхийх, аюулгүй сексийн арга (хосоо тэврэх, үнсэх, илэх, өөртөө болон харилцан биендээ гар хангалага хийх, орлох хэрэгслэл болон эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх ) - д суралцах, шаардлагатай үед хэрэгжүүлэх чадвар эзэмшсэн байх
- Тохиолдлын бэлгийн хавьталд бэлгэвч (эрэгтэй, эмэгтэй) тогтмол хэрэглэх нь хосуудын ердийн хэрэгцээ болж хэвших, биедээ бэлгэвч байнга авч явах, хэрэглэх арга эв дүйтэй байх
- Бэлгийн замын өвчний шинж тэмдэг өөрт мэдрэгдвэл эмчид яаралтай хандаж бүрэн эмчлүүлэх, бэлгийн хостойгоо хамт эмчлүүлэхийн ач холбогдлыг ойлгож, хандах
- ХДХВ-ын халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хандаж байх
- Үйлчлүүлэгчид ээлтэй БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах
- ХДХВ/ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй нийгмийн харилцааны орчин бүрдүүлж, тэдэнтэй ойр дотно хамтарч ажиллах
- Ижил хүйсэрхэх, биеэ үнэлэгчээр үйлчлүүлэх, биеэ үнэлэх, мансуурах бодис тарьж хэрэглэх нь ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлтэй байдгийг ойлгож, хэрэв ийм эрсдэл байгаа бол өөрийгөө хамгаалах сэргийлэхэд илүүтэй анхаарах нь зүйтэй
- Эрэгтэй бэлэг эрхтэний шамрамын арьсыг тайрч авах нь эрэгтэйчүүд өөрсдөө халдвар авах болон бусдад халдвар тараах эрсдлийг ихээхэн бууруулдаг болохыг дэмжих
- Микробицидийн гелийг бэлгийн хавьтлын үед үтрээнд хийж хэрэглэх нь халдвар авах болон тараах эрсдэлийг бууруулдаг учир сурталчлан таниулах, хангамжийг нэмэгдүүлэх, зөв хэрэглээг бий болгохыг зөвлөе.
- Эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх талаар төр засгаас бодлогын чанартай наад захын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх:
- Сургуулиар олгож байгаа бэлгийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг чанартай болгох, цагийг нэмэгдүүлэх, сурах бичиг гарын авлага, сургалтын хэрэгслэлээр хүртээмжтэй хангах, заадаг багш нарыг хүрэлцээтэй болгох,
- Хүн амд хэрэгцээтэй эрэгтэй, эмэгтэй бэлгэвч, микробицидийн гелээр хангах, оршин суугаа газраа ХДХВ/ДОХ-ын сайн дурын зөвлөлгөө шинжилгээнд хамрагдах боломжтой болгох
- ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлэх нөлөөтэй, одоогоор хүн амын дунд тархмал байгаа тэмбүү мэтийн БЗДХ-т өвчний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулан эмчлэх тогтолцоог бий болгох г.м арга хэмжээ авах нь зүйтэй байна

Нислэгт авч явахад хориотой зүйлс

Олон улсын агаарын тээврийн үйлчилгээнд Варшавын конвенци болон Монтреалын конвенцийг мөрдлөг болгодог. Энэхүү конвенцууд нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд буюу тээшинд хохирол учрахад тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг дийлэнх тохиолдолд хязгаарладаг. Мөн 'Хариуцлагыг хязгаарлах тухай олон улсын аяллын зорчигчдод өгөх санамж' болон 'Тээш тээвэрлэлтийн хариуцлагыг хязгаарлах тухай санамж' зэргийг үзнэ үү?

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. Энэхүү гэрээнд дурдагдсан зарим нэр томъёонуүд нь дараахь утгыг хадгална. 'Тийз' гэдэг нь энэхүү нөхцөл, санамжийн хэсэг нь болж байгаа зорчигчийн тээш ба тээшний тасалбар юм. 'Тээвэрлэгч' гэдэг нь энэ гэрээ ёсоор зорчигч, түүний тээшийг тээвэрлэж байгаа буюу тухайн тээвэрлэлттэй холбогдох бусад үйлчилгээг гүйцэтгэж буй агаарын тээврийн байгууллагуудыг хэлнэ. 'Варшавын конвенци' гэдэгт Варшав хотноо 1929 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурж, мөн 1955 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Гааг хотноо гарын үсэг зурсан протоколоор өөрчлөлт оруулсан олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмын тухай конвенцийг ойлгоно. 'Монтреалын конвенци' гэж 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монтрөал хотноо гарын үсэг зурсан олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмын тухай конвенцийг хэлнэ.

2. Энэхүү гэрээ ёсоор гүйцэтгэж буй Тээвэрлэлт нь Конвенцийн дагуу олон улсын тээвэрлэлт биш болох нь тодорхойлогдоогүй бол Варшавын конвөнци, Монтреалын конвенцоор батлагдсан журам үйлчилнэ.

3. Энэ заалт нь дээр дурдсан журамд харшлахгүй тул энэхүү гэрээгээр гүйцэтгэж буй тээвэрлэлт, тээвэрлэгч бүрээс үзүүлж буй бусад үйлчилгээ нь тус тийзэнд тодорхойлогдсон заалт, хэрэглэж буй хууль (конвенцийг хэрэглэх талаархи дотоодын хуулийг оролцуулан), засгийн газрын тогтоол, мөрдөж буй тариф, гэрээний нөхцөл болон түүнд хамаарах журамд (тээвэрлэгчийн аль ч салбараас мэдэх боломжтой) тус тус захирагдана. АНУ болон Канадын нисэх буудлуудын хоорондын агаарын тээвэрт эдгээр оронд мөрдөгдөж буй тарифыг хэрэглэнэ.

4. Тээвэрлэгчийн нэрийг тийзэнд товчлон бичиж болно. Бүтэн нэр, түүний товчлол нь тарифын лавлах, тээвриин нөхцөл, тухайн тээвэрлэгчийн цагийн хуваарьт заагдана. Тийзэнд тээвэрлэгчийн товчилсон нэрийн эсрэг талд заагдсан аялал эхэлсэн нисэх буудлын нэр нь тээвэрлэгчийн хаяг болно. Зөвшөөрөгдсөн зогсоолуудад тийз эсвэл нислэгийн цагийн хуваарьт заагдсан аяллын чиглэлийн дагуух буудлуудыг хамааруулна. Энэхуү гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгчээр дамжигдан гүйцэтгэгдэж буй тээвэрлэлтийг нэг тээвэрлэлт гэж үзнэ.

5. Бусад тээвэрлэгчийн аяллын тийз бичиж буй агаарын тээврийн байгууллага нь түүний төлөөлөгч болно.

6. Тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг хязагаарлах болон үгүйсгэх талууд нь тээвэрлэгчийн төлөөлөгч, ажилтан мөн тэдгээрийн дамжуулан тээвэрлэлтийг явуулж буй агаарын хөлгийг эзэмшигч бүх этгээдэд хамаарана.

7. Бүртгэгдсэн тээшинд тээшний зүүлт олгоно.Олон улсын тээвэрт тээш эвдэрч гэмтсэн буюу дутсан тохиолдолд уг эвдрэл гэмтэл, дутагдлыг илрүүлсэн даруй зорчигч тээшээ хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор тухайн тээвэрлэгчид гомдлоо бичгээр гаргах ёстой. Тээш саатсан тохиолдолд тээшийг эзэнд нь олгосон өдрөөс хойш 21 хоногийн дотор гомдол гаргаж болох ба үрэгдэж үгүй болсон тээшний тухай гомдлыг тээш ирсэн буюу ирэх ёстой байсан өдрөөс, эсвэл тээвэрлэлт дуусгавар болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд гаргасан байх ёстой.

8. Тарифын лавлах, тээвэрлэлтийн нөхцөл буюу зохих журамд өөрөөр заагаагүй бол тийзний хүчинтэй байх хугацаа нь тээвэрлэлт эхэлсэн өдрөөс хойш 1 жилээр тогтоогдоно. Харин огт ашиглаагүй бол тийз нь түүнийг олгосноос хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй. Тухайн гараагаар гүйцэтгэж буй тээвэрлэлтийн тариф чь тээвэрлэлт эхлэхээс өмнө өөрчлөгдөж болно.

9. Тээвэрлэгч нь зорчигч болон тээшийг хугацаанд нь тээвэрлэх талаар өөрөөсөө хамаарах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй. НИСЛЭГИЙН хуваарь болон бусад баримт бичигт заасан цагууд нь баталгаажаагүй бөгөөд энэхүү гэрээний бүрэлдэхүүн хэсэг болохгүй. Шаардлага гарвал тээвэрлэгч нь урьдчилан мэдэгдэхгүйгээр зорчигчдыг өөр тээвэрлэгчид шилжүүлэх онгоцыг солих тийзэнд заагдсан буух газрын өөрчлах буюу хүчингүи болгож болно. Нислэгийн хуваарь зорчигчдод урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөж болно. Тээвэрлэгч нь дамжих нислэгээр хангах талаар хариуцлага хүлээхгүй.

10. Зорчигч нь нислэгтэй холбогдолтойгоор засгийн газраас тавьсан бүхий л шаардлагыг биелүүлэх, хилээр орж гарахад шаардлагатай бичиг баримтаа үзүүлэх, тээвэрлэгчээс тогтоож өгсөн хугацаанд нисэх буудалд хүрэлцэн ирэх, хэрэв ийм хугацаа тогтоогдоогүй бол нислэгийн өмнөх бэлтгэл хангахад бүрэн хүрэлцэхүйц хугацааны өмнө хүрэлцэн ирэх үүрэгтэй.

11. Тээвэрлэгчийн төлөөлөгч болон ажилтан нь энэхүү гэрээний заалтыг өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй

IBT TOEFL

Хэрэв та АНУ Канадын их дээд сургуулиуд болон дэлхийн бусад хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулиудад суралцахыг хүсэж байгаа бол их дээд сургуулийн Англи хэлний шаардлагын стандарт хэлбэрээр тогтоож өгдөг TOEFL® iBT шалгалтыг заавал өгөх шаардлагатай байдаг.
TOEFL® iBT шалгалт нь Англи хэлний чадварыг тогтоодог шалгалтуудаас хамгийн өргөн тархсан нь бөгөөд дэлхийн 136 оронд 6000 гаруй коллеж, их дээд сургууль болон лицензэт агентлагуудад хүлээн зөвшөөрөгддөг. Хүлээн зөвшөөрдөг боловсролын байгууллагуудын жагсаалтыг эндээс PDF file харна уу.
TOEFL® iBT шалгалтыг дэлхий дээр нийтдээ 4300 тестийн төв хурдан шуурхай тогтоосон графикын дагуу амжилттай зохион байгуулан танд үйлчилж байна.
Англи хэлний чадвар тогтоох

TOEFL® iBT шалгалт нь таны Англи хэлний чадварыг унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 чадварын хүрээнд /Academic/ буюу их дээд сургуулийн түвшинд шалгаж тогтоох зорилготой юм.


iBT TOEFL тестийн агуулга

TOEFL® iBT шалгалт нь таны Англи хэлний мэдлэгийг ерөнхийдөө унших, сонсох, ярих, бичих чиглэлээр тогтоодог боловч эдгээр чадваруудыг хосолсон хэлбэрээр голдуу шалгадаг. Тухайлбал уншлагын тэкстүүд таниас үгсийн сан унших чадварыг шалгахаас гадна дүрмийн мэдлэгийн түвшинг шалгах, мөн эссэ бичих өгөгдөл нь тухайн тэкстыг сонсоод, мөн түүнтэй төстэй тэкст үншаад эцэст нь дүгнэлт хэлбэрийн эссэ бичүүлэх гэх мэтээр /Integrated/ буюу олон талт чадварыг шалгах хэлбэрээр хийгдсэн байдаг.
Тестийн шинэ загвар

Та уг шалгалтын асуултуудын бүтэц, төрөл, загварыг харж бэлдэж болох бөгөөд бэлдэх дараах боломжууд танд байгаа билээ. Эндээс та тестийн ерөнхий загварыг харна уу
Унших

3 – 5 уншлагын тэкст байна.

1. Тэкст бүр 12-14 асуулт.
2. Дунджаар 700 орчим үгтэй.

Хугацаа: 60-100 минут
Асуултын тоо: 36-70 асуулт
Оноо: 0-30
Сонсох

2 – 3 харилцан яриа байна.

1. Харилцан яриа бүр 5 асуулттай.
2. Дунджаар 400 – 500 үгтэй. /2 – 3 мин/

4 – 6 лекц байна.

1. Лекц бүр 6 асуулттай.

Дунджаар 500 – 800 үгтэй. /4 – 6 мин/



Хугацаа: 60-90 минут
Асуултын тоо: 51 асуулт
Оноо: 0-30
Завсарлага

10 минут
Ярих

2 чөлөөт ярианы өгөгдөл байна.

1. 1 өөрийгөө илэрхийлэх
2. 1 сонголт болон шийдэл

2 олон талт ярианы өгөгдөл байдаг ба унших, сонсох, ярих гэсэн гурвалсан хэлбэрээр явагдана.

1. Уншлага 100 үг.
2. Харилцан яриа 200 үг. /1 – 2 мин/
3. Лекц 200 – 300 үг. /1 – 2 мин/

2 олон талт ярианы өгөгдөл сонсох ба ярих гэсэн хоёрлосон хэлбэрээр явагдана.

1. Харилцан яриа 200 үг. /1 – 2 мин/
2. Лекц 200 – 300 үг. /1 – 2 мин/

Хугацаа: 20 минут
Асуултын тоо: 6 даалгавар
Оноо: Шууд олгогдсон 0 – 4 оноог 30 оноо руу хөрвүүлэн бодно.
Бичих

1 чөлөөт эссэний өгөгдөл байна.

1. 300 – 350 үгтэй.

1 олон талт эссэний өгөгдөл байдаг ба унших, сонсох, бичих гурвалсан хэлбэрээр явагдана.

1. Унших 250 – 300 үг.
2. Лекц 250 – 300 үг. /2 мин/
3. 170 – 220 үгтэй.

Хугацаа: 50 минут
Асуултын тоо: 2 даалгавар
Оноо: Шууд олгогдсон 0 – 6 оноог 30 оноо руу хөрвүүлэн бодно.
Нийт оноо 0-120

Дэлхийд манлайлагч, хамгийн найдвартай толь бичиг

Монсудар-англи монгол толь бичиг нь дэлхийд хамгийн нэр хүндтэй Оксфордын толь бичигний Англи-Монгол хувилбар толь бичиг юм. Энэхүү толь бичгийг Оксфордын их сургуулийн эрдэмтэн багш нар манай олон салбарийн эрдэмтэн судлаач багш нарын хамтаар 3 жилийн нөр их хөдөлмөрөөр бүтээсэн бөгөөд 90 гаруй үг хэллэг-ийн 135000 орчууллгатай энэ нь нэг орчууллга олон утгатайг харуулж байгаа бөгөөд мөн толь бичиг нь сүүлийн үеийн орчуулга багтаасан ба дотроо англи хэлний хэлц, ярианы болон бичгийн хэллэгийг хамарсан болно. Мөн албаны хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан, зөв бичлэг, дуудлага, түүнчлэн англи хэлний дүрмийн бус үйл үгийг агуулсан хамгийн болно. Толь бичиг нь ажил хэрэг, мэргэжлийн болоод компьютерийн үг хэллэгийг оролцуулсан хамгийн сүүлийн үеийн үгийн санг багтаасан ба 70 гаруй захидлын загварыг агуулсан юм. Энэхүү толь бичигт орсон хэрэглээний үгнүүдийг эрдэмтэдийн судалгааны үндсэн дээр гарган ирсэн Дэлхийн хамгийн найдвартай толь гэж бичсэн нь олон хэрэглэгчдээс судалгаа авсаны үндсэн дээр гаргасан цол юм

Харааны шил сонгохын тулд яах вэ?

Сүүлийн жилүүдэд техник технологийн хурдацтай хөгжлөөс хамааран цахим хэрэглээ, цаг агаарын эрс тэс өөрчлөлт, хүмүүсийн буруу дадал зуршил, нүдний хараагаа хэрхэн хамгаалах талаар анхан шатны мэдлэг дутмаг байгаа зэрэг олон шалтгааны улмаас сул хараатай болж, хараа муудах явдал ихсэх хандлагатай байна. Үүнтэй холбоотой хараа зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхээр нүдний шилний газрууд олноор бий болж байна. Гэтэл иргэдийн дунд нүдний шилний газруудын үйл ажиллагааны талаархи ойлголт муу байгаагаас нүдний эмч, мэргэжлийн хараа зүйчгүй газруудад очиж, хараагаа шалгуулан улмаар тохирохгүй харааны шил хийлгэж авсанаас эрүүл мэнд, мөнгө төгрөгөөрөө хохирох тохиолдол гарч болзошгүй байна. Иймд нүдний шилний газруудын талаар иргэдэд ойлголт өгч, ямар газар очиж, нүдний хараагаа шалгуулж, тохирсон нүдний шилээ зүүх вэ? гэдэг талаар зөвлөж байна.

Хараа зүйн үйлчилгээ үзүүлж буй газруудыг манай иргэд нүдний шилний газар гэдгээр нь илүү ойлгодог. Хараа зүйн үйлчилгээ гэдэг нь нүдний гэрэл хугалах тогтолцооны гажгийг гэрлийн тусгалын чиглэлийг өөрчилдөг хэрэгсэлүүд болох нүдний шил болон контакт линзээр засан зохицуулах үйлчилгээг хэлнэ. Хараа зүйн үйлчилгээ үзүүлж байгаа газрууд нь доорхи 3 ангилалын аль нэгд нь хамаарна. Үүнд:

1. Хараа зүйн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг хэсэг газрууд байна. Энд зөвхөн оптотехникч /нүдний шилний техникч/ мэргэжлийн гэрчилгээтэй хүн ажиллах бөгөөд нүдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зүйч/-ийн бичсэн жүрын дагуу нүдний шил угсарч, тохируулах үйлчилгээг л үзүүлнэ.

2. хараа зүйн оношилгоо, үйлчилгээ үзүүлдэг газрууд байна. Энд нүдний эмч эсвэл оптометрист мэргэжлийн хүн ажиллана. Мөн оптотехникч ажиллана. Энэ газар нүдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зүйч/-ийн бичсэн жорын дагуу нүдний шил угсарч, тохируулах үйлчилгээг үзүүлэхээс гадна хараа шалгаж, шил тааруулах үйлчилгээ хийгдэнэ.

3. Хараа зүйн цогц үйлчилгээ үзүүлдэг газрууд байна. Энд контакт линз тааруулах чиглэлээр мэргэшсэн нүдний эмч эсвэл оптометрист ажиллана. Мөн оптотехникч ажиллана. Энэ газар хараа шалгаж, нүдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зүйч/-ийн бичсэн жорын дагуу нүдний шил угсарч, тохируулах мөн контакт линз тааруулах үйлчилгээг үзүүлнэ.

Дээрхи газрууд нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, үйлчилж байгаа эмч, мэргэжилтний тухай мэдээлэл, тэдний ажиллах цагийн хувиарийг тодорхой бичиж, үйлчлүүлэгчийн нүдэнд ил харагдахуйц газар байрлуулсан байхж журамтай. Иймд иргэд та бүхэн үйлчлүүлж буй газрынхаа талаархи мэдээллийг тухайн газраас бүрэн авсаны дараа сонголтоо зөв хийж, үйлчлүүлж байхыг зөвлөж байна. Харааны шилийг урьдчилан бэлэн болгож, угсарсан байдлаар зарахыг хориглох ба хараа зүйн оношилгоо, үйлчилгээний газарт зөвхөн ойрын харааны шилийг нүдний шилний жорыг үндэслэн олгодог. Иймд хараа зүйн оношилгоо, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлгүй дэлгүүрийн лангуу болон бусад газруудаас бэлэн болгож, угсарсан шилийг худалдан авахгүй байхыг мөн зөвлөж байна.
Үнэт эдлэл.mnҮнэт эдлэлээ цоо шинээр нь эдлэе гэвэл...
МӨНГӨН эдлэл ахуйн хэрэглээний үед хүхэрлэг нэдлийн нөлөөнд амархан харлаж өнгөө алддаг. Ийм үед өнгийн нь сэргээхийн тулд содтой бүлээн усаар дараа нь цэвэр халуун усанд угааж, зөөлөн алчуураар хаттал нь үрнэ. Харин чийгнээс болж үүссэн бор толбыг 8 хувийн орос цууны уусмалаар арчиж, дараа нь усаар угааж, хуурай болтол зүлгээрэй.
Тамхины болон аргалын үнсээр арчвал мөнгөн эд зүйлсийн өнгө амархан засарна. Их хэмжээгээр харлаж зэвэрсэн мөнгө, болон мөнгөн түрхэцтэй эдийг бүлээн усаар угаасан мөнгөн эдлэлийг 1 хувийн хүхрийн хүчлийн натри, 3 хувийн ус хольж түрхвэл секундын дотор л гялалзаж шинэ юм шиг болно. Харлаж өнгөө алдсан мөнгөн халбага, сэрээг саримсны хальстай усанд чанавал амархан өнгө орно. Хугацаа нь уг эдийн хэр их харласнаас хамаарна.
АЛТАН эдлэлийг цэвэрлэхийн тулд 10 гр ус, 12 гр хүнсний сод, 3 гр хоолны давс, 13 гр хлорын шохой зэргийг хольж 30-40 градус халаагаад үүндээ алтан эдлэлээ 2-3 цаг байлга. Дараа нь, халуун усаар угаагаад, зөөлөн алчуураар арчина. Найруулсан холимогоо сайтар бөглөж хагалаад дахин ашиглаж ч болно.
Мөн пиво, цэнхэр спиртэнд дүрсэн хөвөнгөөр юмуу өндөгний шар уураг эсвэл цууг хилэн алчуурт түрхэж алтан эдлэлээ арчаад дараа нь усаар угаавал өнгө нь шижиртэн туяардаг. Алт, мөнгө, цагаан тугалга, никелиэр өнгөлсөн эдлэл зэвэрсэн гууль зэс, хөнгөн цагааныг ердийн баллуураар зүлгэхэд шинэ юм шиг гялалзана.
ГАН эдлэлийг цэвэрлэхдээ 5 гр стеарин, 1гр скипипар, 10 гр цэнхэр спорт хольж бүлээсгээд алчуурт шингээж металлын гадаргууг арчина. Дараа нь шатсан модны нунтаг нүүрс, муми будгийн холимгоор арчих хэрэгтэй.
1 гр лааны тос-парафин, 2 гр скипидар, 10 гр керосин найруулж холиод, цэмбэн алчуурт шингээж металлын гадаргууг арч. Мөн диц эдлэлийг цэвэрлэж өнгөлөхдөө үүнийг ашиглаж болно.
НИКЕЛЬ савыг содтой усаар угаах, торгоор арчих, шатдаг хийгээр ажиллах плитка дээр тавих зэрэг нь никелийг харлуулж өнгийг нь алдагдуулгийг анхаар. Хэрэв никель саванд хар толбо суувал тусгай зориулсан цэвэрлэх нунтаг хэрэглэ. Эсвэл халуун усаар угаасны дараа хуурай болтол нь арч. Усан дусал ба чийг нь савны никелийг амархан унагааж гэмтээнэ. Никельдсэн саванд тостой хоол хийсэн бол давсны сул хүчлийн уусмалаар угаагаад буцламгай халуун усаар зайл. Мөн хоолны халбаг цуу, цайны халбага давсны холимог уусмалаар ч цэвэрлэж болно. Уг эдлэлийг хуурай, зөөлөн даавуугаар арчиж өнгөлнө. Бүр төрлийн никель эдлэлийг архи мөн аккумляторын шингэн хольсон уусмалаар 2-3 удаа чийглээд усаар зайлж, дахин архиар цэвэрлээд хуурай болтол нь арчвал шинэ мэт болно. Гэхдээ хөхөвтөр туяа суусан никелийг эхний холимогтой нь удаан байлгаж болохгүйг санаарай
...
МӨНГӨН эдлэл ахуйн хэрэглээний үед хүхэрлэг нэдлийн нөлөөнд амархан харлаж өнгөө алддаг. Ийм үед өнгийн нь сэргээхийн тулд содтой бүлээн усаар дараа нь цэвэр халуун усанд угааж, зөөлөн алчуураар хаттал нь үрнэ. Харин чийгнээс болж үүссэн бор толбыг 8 хувийн орос цууны уусмалаар арчиж, дараа нь усаар угааж, хуурай болтол зүлгээрэй.
Тамхины болон аргалын үнсээр арчвал мөнгөн эд зүйлсийн өнгө амархан засарна. Их хэмжээгээр харлаж зэвэрсэн мөнгө, болон мөнгөн түрхэцтэй эдийг бүлээн усаар угаасан мөнгөн эдлэлийг 1 хувийн хүхрийн хүчлийн натри, 3 хувийн ус хольж түрхвэл секундын дотор л гялалзаж шинэ юм шиг болно. Харлаж өнгөө алдсан мөнгөн халбага, сэрээг саримсны хальстай усанд чанавал амархан өнгө орно. Хугацаа нь уг эдийн хэр их харласнаас хамаарна.
АЛТАН эдлэлийг цэвэрлэхийн тулд 10 гр ус, 12 гр хүнсний сод, 3 гр хоолны давс, 13 гр хлорын шохой зэргийг хольж 30-40 градус халаагаад үүндээ алтан эдлэлээ 2-3 цаг байлга. Дараа нь, халуун усаар угаагаад, зөөлөн алчуураар арчина. Найруулсан холимогоо сайтар бөглөж хагалаад дахин ашиглаж ч болно.
Мөн пиво, цэнхэр спиртэнд дүрсэн хөвөнгөөр юмуу өндөгний шар уураг эсвэл цууг хилэн алчуурт түрхэж алтан эдлэлээ арчаад дараа нь усаар угаавал өнгө нь шижиртэн туяардаг. Алт, мөнгө, цагаан тугалга, никелиэр өнгөлсөн эдлэл зэвэрсэн гууль зэс, хөнгөн цагааныг ердийн баллуураар зүлгэхэд шинэ юм шиг гялалзана.
ГАН эдлэлийг цэвэрлэхдээ 5 гр стеарин, 1гр скипипар, 10 гр цэнхэр спорт хольж бүлээсгээд алчуурт шингээж металлын гадаргууг арчина. Дараа нь шатсан модны нунтаг нүүрс, муми будгийн холимгоор арчих хэрэгтэй.
1 гр лааны тос-парафин, 2 гр скипидар, 10 гр керосин найруулж холиод, цэмбэн алчуурт шингээж металлын гадаргууг арч. Мөн диц эдлэлийг цэвэрлэж өнгөлөхдөө үүнийг ашиглаж болно.
НИКЕЛЬ савыг содтой усаар угаах, торгоор арчих, шатдаг хийгээр ажиллах плитка дээр тавих зэрэг нь никелийг харлуулж өнгийг нь алдагдуулгийг анхаар. Хэрэв никель саванд хар толбо суувал тусгай зориулсан цэвэрлэх нунтаг хэрэглэ. Эсвэл халуун усаар угаасны дараа хуурай болтол нь арч. Усан дусал ба чийг нь савны никелийг амархан унагааж гэмтээнэ. Никельдсэн саванд тостой хоол хийсэн бол давсны сул хүчлийн уусмалаар угаагаад буцламгай халуун усаар зайл. Мөн хоолны халбаг цуу, цайны халбага давсны холимог уусмалаар ч цэвэрлэж болно. Уг эдлэлийг хуурай, зөөлөн даавуугаар арчиж өнгөлнө. Бүр төрлийн никель эдлэлийг архи мөн аккумляторын шингэн хольсон уусмалаар 2-3 удаа чийглээд усаар зайлж, дахин архиар цэвэрлээд хуурай болтол нь арчвал шинэ мэт болно. Гэхдээ хөхөвтөр туяа суусан никелийг эхний холимогтой нь удаан байлгаж болохгүйг санаарай

Нөхөрт гараагүй бол та сувд зүүгээрэй

...

Эртний домогт сувдыг гэр бүлийн аз жаргалыг бэлэгддэг гэж үздэг. Тиймээс ч сувд нь аз жаргал, эд баялаг, баяр баясалд авчирдаг гэж итгэлэг. Сувд уснаас үүдэлтэй тул загасны ордныхонд ээлтэй бөгөөд нөхөрт гараагүй эмэгтэйчүүд зүүхэд илүү тохиромжтой юм. Сувд нас уртасгах, гай зовлонгоос хамгаалах, хараа сайжруулах, ирээдүйг урьдчилан таах, хулгайчаас сэргийлэхэд тустай гэдэг. Эзнийгээ эрүүл үед нь гялалзаж, өвдөх, нас барахад нь өнгөө алддаг учраас сувдыг эзнийхээ насыг насалдаг гэхээс гадна "Уйтгар гунигийн нулимс" ч гэж үздэг юм. Хэвээ та сувд зүүдэлбэл бизнес болон арилжаа наймаа, олон нийтийн ажил хэрэгт амжилт авчирна. Харин найз залуу тань танд сувд бэлэглэж байна гэж зүүдэлбэл ер бусын аз жаргал хүлээж байгаагийн тэмдэг. Хэрэв сувдаа гээх эсвэл үйрүүлж байна хэмээн зүүдэлбэл тэсэшгүй гай зовлон хүлээж байгаагийн цондон. Залуу бүсгүй та сувдны өнгийг гайхан биширч байна хэмээн зүүдэлвээс дурласан бөгөөд сэтгэлт хүнийхээ хайрыг татахын тулд хэрэгтэй бүхнийг хийхийг зөвлөж байна.

Алтыг хэрэглэх тухай...

Алтыг хэрэглэх тухай...

Алт нь хүний биеийн хэсгүүдэд өөр өөрөөр үйлчилдэг гэнэ. Алтан гинж, зүүлт нь зүрхний ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хүнийг тайвшруулдаг юм. Тиймээс амархан бухимддаг, сэтгэлийн хөдлөл ихтэй, биеэ барих чадвар сул, сэтгэлийн хөөрөлтэй эсвэл санаа болон мэдрэлийн ачаалал ихтэй ажилладаг хүмүүс зүүж хэрэглэх нь илүү тохиромжтой. Харин бусад хүмүүст алтан гинжнээс илүүтэй алтан бэлзэг зүүх нь илүү ээлтэй гэнэ. Алтан бэлзэг бөгж нь ажил хэрэгч, идэвхитэй хүмүүсд хамгийн ивээл байдаг. Алтан бэлзэг нь хүнд өөртөө итгэх итгэлийн өгч, саад тотгор бэрхшээлийг давж туулахад нь туслан, амьдрал ахуйн бэрхшээл гаргадаг. Яагаад ядам хуруунд хуримын бөгж зүүдэг юм бол. Яагаад гэвэл, дурламтгай арслангын ордныхыг нар ядам хуруугаар нь удирддаг бөгөөд тэр хуруунд зүүсэн алтанд илүү хүчтэй нөлөөлдөг гэнэ. Та бас үе дамжин ирсэн хуримын бэлзгийг зүүхдээ болгоомжтой хандах хэрэгтэй гэнэ. Учир нь өвөг дээдэст тань амжилтгүй, аз жаргалгүй гэр бүл байсан бол тэрхүү бэлзэг нь өмнөх эзэмшигчийнхээ “аурыг” хадгалсаар байдаг. Тиймд хуримын бөгжний хувьд аль болох өв залгамжилж ирсэн бэлэг сонгохгүй байх нь дээр гэнэ


Алт нь хүний биеийн хэсгүүдэд өөр өөрөөр үйлчилдэг гэнэ. Алтан гинж, зүүлт нь зүрхний ажиллагаанд эерэгээр нөлөөлж, хүнийг тайвшруулдаг юм. Тиймээс амархан бухимддаг, сэтгэлийн хөдлөл ихтэй, биеэ барих чадвар сул, сэтгэлийн хөөрөлтэй эсвэл санаа болон мэдрэлийн ачаалал ихтэй ажилладаг хүмүүс зүүж хэрэглэх нь илүү тохиромжтой. Харин бусад хүмүүст алтан гинжнээс илүүтэй алтан бэлзэг зүүх нь илүү ээлтэй гэнэ. Алтан бэлзэг бөгж нь ажил хэрэгч, идэвхитэй хүмүүсд хамгийн ивээл байдаг. Алтан бэлзэг нь хүнд өөртөө итгэх итгэлийн өгч, саад тотгор бэрхшээлийг давж туулахад нь туслан, амьдрал ахуйн бэрхшээл гаргадаг. Яагаад ядам хуруунд хуримын бөгж зүүдэг юм бол. Яагаад гэвэл, дурламтгай арслангын ордныхыг нар ядам хуруугаар нь удирддаг бөгөөд тэр хуруунд зүүсэн алтанд илүү хүчтэй нөлөөлдөг гэнэ. Та бас үе дамжин ирсэн хуримын бэлзгийг зүүхдээ болгоомжтой хандах хэрэгтэй гэнэ. Учир нь өвөг дээдэст тань амжилтгүй, аз жаргалгүй гэр бүл байсан бол тэрхүү бэлзэг нь өмнөх эзэмшигчийнхээ “аурыг” хадгалсаар байдаг. Тиймд хуримын бөгжний хувьд аль болох өв залгамжилж ирсэн бэлэг сонгохгүй байх нь дээр гэнэ

Мөнгөн бөгж эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай...

Мөнгөн бөгж эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай...

Дорно дахины бvсгvйчvvд эртнээс алт мөнгө, сувд оюуныг дээдлэн гоёлын эрхэмд тооцон хэрэглэсээр иржээ.Шаазан чулуу тэр тусмаа европынхны шvтдэг риллиант /алмас эрдэнийг/ ч төдийлөн ойшоодоггvйг нэг талаар дорно дахины сэтгэхvйн онцлогоор холбон тайлбарлаж болох юм.
Мөнгөн эдлэл тийм vнэтэй чамин бус хэдий ч эрvvл мэндэд ямар тустайг хvн тэр бvр мэддэггvй. Энэ металл нь эмэгтэй хvний хvмvvжил, зөн билэг, хvний сэтгэл хөдлөлийн хэмжээ зэргийг билэгддэг ба энэ хэлбэрт сэтгэл зvрх, дотоод ухамсрын хvчийг нэмж болно. Мөнгө нь эхийн эрхт ёс,vржил, өсөлт, гэрлэсэн эмэгтэй хvнтэй холбоотой бvхий л зvйлс болон аж ахуй эрхлэлтийн талаарх билэгдлийг илэрхийлдэг.
Ийм учраас эмэгтэй хvн мөнгөн бөгж зvvх нь маш сайн.
Мөнгө нь сэрvvцvvлэх сэтгэгдэл төрvvлдэг. Тэрээр тамир тэнхээгvй болох, ханиад хvрч халуурсны дараах сул байдал, тvлэгдэлт, дотрын vрэвсэл, цөс-ний уутны их идэвхжилт ба сарын тэмдэг ихээр ирэх зэргийг анагаахад тустай. Мөн элэг дэлvv, ба зvрх судасны өвчинг эрvvлжvvлэхэд тусалдаг.

Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн тоо 88 болжээ.

kiadsЖил бүрийн хавар дунд сургуулиа төгсөж байгаа сурагчдын дунд хаана ямар сургуульд орох вэ гэсэн яриа хаа сайгүй өрнөдөг билээ. Хүн бүр л нэр хүндтэй сайн сургуульд сурч боловсрол эзэмшихийг хүсдэг. Тэгвэл БСШУЯ-аас улсын хэмжээнд ажиллаж байгаа 151 их, дээд сургуулиудад магадлан итгэмжлэлийн шалгуур тавьдаг болсон. Энэ магадлан итгэмжлэлийн шалгуурт тухайлбал, тухайн сургууль нь сургалт явуулах шаардлага хангасан өөрийн хичээлийн байр, дотуур байр, багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан байх гээд есөн үндсэн үзүүлэлт бүхий стандарт батлагдсаны дагуу 5 жил тутамд шинээр авдаг юм. Тэгэхээр оюутан залуучууд та бүхнийг БСШУЯ-ны магадлан итгэмжлэлтэй сургуулиуд саадгүй, амжилттай суралцах таатай орчныг бүрдүүлсэн байх нь дамжиггүй юм. 88 их дээд сургууль магадлан итгэмжлэгдсэн учраас шинэ элсэгчид та бүхэн ч хамгийн түрүүнд сургуулийнхаа магадлан итгэмжлэгдсэн байна уу, үгүй юм гэдгийг сонирхоход буруудахгүй юм байна шүү. Улсын болон хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудаас хоёр дахин магадлан итгэмжлэгдсэн эхний 10 сургуулийг жагсаавал:
1. Монгол Улсын боловсролын их сургууль
2. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
3. Монгол улсын их сургууль
4. Шинжлэх Ухаан Технологийн их сургууль
5. Хөдөө аж ахуй их сургууль
6. Соёл урлагийн их сургууль
7. ЭМШУИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллеж
8. ЭМШУИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллеж
9. “Ховд” их сургууль
10. СУИС-ийн харьяа Соёлын дээд сургууль

Хоёр дахь удаа магадлан итгэмжлэгдсэн төрийн бус өмчийн сургуулиуд
1. “Отгонтэнгэр” их сургууль
2. Хүмүүнлэгийн ухааны их сургууль
3. “Их засаг” их сургууль
4. “Орхон” их сургууль
5. “Монгол бизнес” дээд сургууль
6. Нягтлан бодох бүртгэлийн “Мандах бүртгэл” дээд сургууль
7. “Улаанбаатар” дээд сургууль
8. Төмөр замын дээд сургууль
9. Үндэсний биеийн тамирын дээд сургууль
10. Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
Амжилттай сурах 10 зарчим

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байх, мэдлэг эзэмших, өөрийн сонирхлоо хөгжүүлж ажилла. Хүн өөртөө итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
2. Анхаарлаа төвлөрүүлж сур.Хэрэв та ганц мөч л өөр зүйлд анхаарлаа хандуулахад цаашдаа онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрнэ. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний “Шинжлах ухаанд бүх зүйлийн 1%-ийг авяасааро, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог” гэсэн үгийг санаж яв.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөн ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор “яагаад” гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. “Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой” гэсэн үгийг санагтун.
7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй
8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.
9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.
10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэл хий, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.

Friday, December 4, 2009

Ноолууран бvтээгдэхvvнийг хэрхэн арчлах вэ?


; Ноолууран бvтээгдэхvvний эдэлгээг уртасгах гол хvчин зvйл бол тvvнийг зев хэрэглэж, зев арчлах явдал юм. Зев арчилсан бvтээгдэхvvн он жил енгерех тусам улам зеелерч, хэрэглэхэд таатай болдог. Тэгвэл та ноолууран бvтээгдэхvvнээ арчлахдаа дараах зvйлсийг анхаарах хэрэгтэй.


1. Ноолууран бvтээгдэхvvнийг гэрийн нехцелд бvлээн усаар, зориулалтын ноолуур угаагч бодис ашиглан зевхен гараар угаах хэрэгтэй. Угаах явцдаа хvчтэй нухалж, мушгиж болохгvй ба зеелен базаж угаах нь чухал. Харин кашимерэн пальто зэргийг хуурай хими цэвэрлэгээнд цэвэрлvvлэх нь зvйтэй.


2. Угаасан хувцасаа тэгш гадаргуу дээр хэлбэрийг нь зев гаргаж дэлгэж хатаана. Энд хатаагч юм уу елгvvр ашиглаж хэрхэвч болохгvйг анхаарна уу. Учир нь ноолууран бvтээгдэхvvн нь амархан хэвэнд ордог тул хатаагч юм уу елгvvрт хатаавал еерийн vндсэн хэлбэрээ алддаг.


3. Бvтэн едрийн турш емссен цамцаа дахин емсех хvртлээ хамгийн багадаа 24 цаг амраагаарай. Ингэснээр таны хувцасанд vvссэн vрчлээ арилж дахин индvvдсэн юм шиг харагдах болно. Дашрамд хэлэхэд ноолууран хувцасыг гэрийн нехцелд олон дахин индvvдэх нь зохимжгvй байдаг.


4. Хэрэв та хувцасаа индvvдэх гэж байгаа бол зевхен уур шvршдэг индvvгээр хендий индvvдээрэй. Ингэхдээ аль болох индvvнийхээ улыг хувцасандаа хvргэхгvйг хичээх хэрэгтэй. Энэ нь таны хувцас гялайж харагдахаас сэргийлэх болно. Эсвэл та хувцасан дээрээ нойтон даавуу давхар тавьж индvvдэх аргыг хэрэглэж болно.


5. Хэрэв таны хувцасанд ямар нэг толбо тогтвол тvvнийг аль болох хурдан цэвэрлэх хэрэгтэй. Хувцасаа толботой удаан байлгах нь толбо арилахгvй байх магадлалыг есгедег. Гэрийн нехцелд толбыг арилгахдаа юуны емне хvйтэн усанд дvрж зеелен зайлах хэрэгтэй. Ингэхдээ та еерее дур мэдэн янз бvрийн бодис хэрэглэх хэрэггvй гэдгийг санаарай. Учир нь зарим терлийн бодис толбыг улам бэхжvvлдэг. Хэрэв хvйтэн усаар зайлаад болохгvй бол яаралтай манай vйлдвэрт хандаж туслалцаа авахыг зевлеж байна.


6. Хэрэв та хvйтний улирлын тегесгелд ноолууран хувцасаа далд хийх гэж байгаа бол юуны емне сайхан цэвэрлээд дараа нь салхи нэвтэрдэг гялгар уутанд хийж хуурай сэрvvн газар хадгалах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд хэрэв та еерее гэрийн нехцелд арчлах боломжгvй юм уу vнэтэй хувьцасаа гэмтээхээс болгоомжилж байгаа бол манай vйлдвэрт хандаарай . Бид танд ноолууран хувцасаа vргэлж шинэ байлгахад тань туслахдаа таатай байх болно.